Багш бүтээлч байвал - Хүүхэд мөн бүтээлч

Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого [1]-д “Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургуульд бэлтгэхээс илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ”, СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн зорилго [2]-д Бага насны хүүхэд бүр бие, оюун ухаан, сэтгэлээр эрүүл өсөн бойжих, өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих,  бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамжийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” хэмээн заасан байдаг.  

Яагаад бүтээлч үйл чухал вэ?

Бүтээлч байна гэдэг нь чөлөөтэй сэтгэх, шинэлэг санаа гаргах, өмнө нь сурч мэдсэн зүйлээ шинэ орчин нөхцөлд ашиглах, тулгарсан асуудлыг шийдэх арга замыг олох, уян хатан байх зэрэг шинэ зууны иргэнд шаардлагатай мэдлэг, чадвар агуулдаг. Түүнчлэн бүтээлчээр үйл гүйцэтгэх нь хүүхдийн өөрийн удирдлагатай суралцахуй, насан туршийн боловсролын чухал суурь нь болдог.  

АНУ-н сэтгэл судлаач Ж.П.Гилфорд “Бүтээлчээр сэтгэх нь баруун, зүүн тархийг жигд хөгжүүлнэ. Дүрмээрээ явбал (ингэх л ёстой) зүүн тархи ажиллана. Бүтээлчээр (шинэ соргогоор) арай өөрөөр харж сэтгэвэл баруун тархи хөгжинө” гэсэн байдаг.  Багш “яг ингэж хийнэ” гэж хайрцаглавал хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжихгүй. “Бүтээлч сэтгэлгээг багаас нь байнга дэмжиж хөгжүүлэхгүй бол бага багаар унтардаг” [3] ажээ. Иймд СӨБ-ын багш нар олон хувилбар, шийдэлтэй, хүүхэд бүтээлчээр бодож сэтгэх, дасгал, даалгавруудыг хүүхдээр гүйцэтгүүлж байх зайлшгүй шаардлагатай. Багш хүүхдэд бүтээлчээр сэтгэх боломжийг суралцахуйн бүх чиглэл болон өдөр тутмын бүхий л үйл ажиллагааныхаа явцад олгож болно. Энэ нь багшаас өөрөө бүтээлч байх чадварыг ямагт шаардана. Практикаас харахад багш өөртөө итгэлтэй бол хүүхэд өөртөө итгэлтэй, багш баяр баясгалантай бол хүүхэд баяр баясгалантай, багш бүтээлч бол хүүхэд бүтээлч байдаг юм билээ.

Дүрслэн урлах үйл ажиллагааны явцад хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих жишээ

2019-2020 оны хичээлийн жил эхлэхийн өмнө манай нийт багш нар СӨБ-ын сайжруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтад хамрагдсан. Энд энэхүү сургалтаар Ховд, Говь-Алтай аймгийн цэцэрлэгийн багш нар дүрслэн урлах үйл ажиллагааны явцад хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн дэмжиж болох талаар гаргасан зарим жишээг харууллаа.

Багш нар сургалтын явцад голдуу 30 гаруй хүүхэдтэй нэгэн зэрэг ажилладаг тул хүүхэд бүрд тохирсон бүтээлч даалгавар өгнө гэж байхгүй. Иймд нэг сэдвээр, нэг аргаар, нэг хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдэд бүтээлчээр ажиллах ямар боломж олгож болох талаар  багш нараас гаргасан бүтээлч санаануудтай танилцана уу.  Энд багш бүр нэг бүтээл хийсэн бөгөөд тэд хэдийгээр нэг сэдэв, нэг арга, ижилхэн хэрэглэгдэхүүн ашигласан боловч өөрөөр бодож сэтгэн, өөр өөр бүтээл урласан. Ийм байдлаар хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай олгож болно.

 

Сэтгүүлийн цаасаар хийсэн "Хүзүүний зүүлт"

Ховд аймгийн багш нар

 

Сэтгүүлийн цаасаар хийсэн "Бугуйвч"

Ховд аймгийн багш нар

 

Савх модоор бүтээсэн "Цифр"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Сонингоор урласан "Онгоц"

Ховд аймгийн багш нар

 

Сонингоор урласан "Цэцэг"

Ховд аймгийн багш нар

 

Сонингоор урласан "Малгай"

Ховд аймгийн багш нар

 

Сонингоор урласан "Аяга"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Гуурсаар урласан "Ширээ"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Шүдэнзний модоор урласан "Цасан ширхэг"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Шүзэнзний модоор бүтээсэн "Цэцэг"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Шүдэнзний модоор бүтээсэн "Мод"

Ховд аймгийн багш нар

 

Шүдэнзний модоор бүтээсээн "Машин"

Ховд аймгийн багш нар

 

Шүдэнзээр урласан "Цэцэрлэгт хүрээлэн"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Чих цэвэрлэгчээр урласан "Байшин"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Будагтай ноосон утсыг цаасны завсар хавчуулан татаж авч зурсан "Цэцэг"

Ховд аймгийн багш нар

 

Ноосон утсаар урласан "Хүүхэлдэй"

Ховд аймгийн багш нар

 

Ноосон утсаар урласан "Хүзүүний зүүлт"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Ноосон утсаар урласан "Түлхүүрийн оосор"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Өнгийн цаасаар хуйлж хийсэн "Цэцэг"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Өнгийн цаасаар нугалах аргаар бүтээсэн "Эрвээхий"

Ховд аймгийн багш нар

 

Баримлын шавраар урласан "Цэцэг"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Баримлын шавраар урласан "Загас"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Баримлын шавраар урласан "Бугуйвч"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Савхаар урласан "Бичгийн хэрэгслийн сав"

Говь-Алтай аймгийн багш нар

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

  1. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2014 ), Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолын хавсралт
  2. Эх сурвалж:  СӨБ-ын сургалтын сайжруулсан хөтөлбөр ,  БСШУС-ын сайдын 2019 оны А/494 дүгээр тушаал
  3. Б.Алтанзагас “Та хүүхэддээ дэлхийн боловсрол олгож чадна”, Улаанбаатар 2019 он, хуудас 62-63