Байгалийн материалаар бүтээсэн урлаг

Зун цаг, урин дулааны улиралд хүүхдээ гадаа (хашаандаа, зусланд, байгальд ...) тоглуулах нь ялангуяа төв суурин газрын хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих, байгалийн гэрлээс ач тусыг нь авах ач холбогдолтой.  Бид чулуу, дэрс, цахилдаг, навч, мөчир гэх мэт байгалийн материалаар тоглож, ур ухаанаа тэлж, бие, гар хурууны хөдөлгөөнөө дэмжиж, бие биетэйгээ зохицож, хамтарч ирсэн уламжлалтай. Байгалийн материалаар тоглох нь бэлэн тоглоом наадгайнаас ч илүү хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэсэн судалгааны үр дүн байдаг.  Micheal  Fink-ийн багачууд байгалийн материалаар хэрхэн урлан бүтээж тоглож болох санаануудыг орчуулан нийтэллээ. Энд дун хясааг түлхүү ашиглажээ. Энэ нь манайд олдоц муутай ч чулуу, мөчир зэрэг бусад зүйлээр орлуулж болох юм. Хүүхдүүд бүтэээлч болохоор юугаар орлуулахаа өөрсдөө шийдчихнэ дээ.

Тоглох, суралцахад хамгийн тохиромжтой

Хүүхэд бол төрөлхийн сониуч, цуглуулагч. Сурган хүмүүжүүлэгчид  "барьж үзэх нь ухаарч ойлгоход хүргэдэг" гэдэг. Хүүхдийн олсон боргоцой бусад зүйлс нь ихэвчлэн тэдний  халаасанд ордог. Хэрэв үүнтэй төстэй олон зүйл нэгдвэл хүүхдийн хөгжилд маш их ач холбогдолтой тоглох үйл бараг автоматаар эхэлдэг: ялгах, ангилах... Тэд цуглуулсан зүйлсдээ ач холбогдол өгнө,  хамтдаа дэлгэж тавина, өнгө, хэлбэр дүрс, эсвэл хэмжээгээр нь ялгана. Энэ нь үүнд таарах уу? Аль мөчир нь хамгийн урт вэ? Энэ хоёр чулуу юугаараа ялгаатай вэ? гэх мэт асуултад хариулт олно. Алийг нь юунд хэрэглэж тоглохоо шийднэ.

Дүрс, зураг

Хясааны урт хэсгүүд нь зураас, сум эсвэл үсэг бүтээхэд тохиромжтой. Бага зэрэг мурийсан хэсгүүдээр нь унадаг дугуйны дугуй зэрэг дугуй хэлбэртэй зүйлсийг бүтээж болно.

 

Бяцхан ертөнц

Хүүхэд байгаль дахь жижиг зүйлсийг сонирхдог, дуртай байдаг. Талбайг хязгаарлан хашлага хийж, хамгаалагдсан хэсгийг бий болгоно. Жижиг дүрсүүдээ энэ амар жимэр хэсэг рүү оруулж болно.

 

Үргэлж тойрог дотор

Олдворуудаа төв цэгээс дун хэлбэрээр байрлуулна. Эсвэл тэдгээрээр дугуй дүрс үүсгэнэ. Үүнээс нар, цэцэг, хүний нүүр зэрэг ямар нэг зүйл бүтээх эхлэл тавигдана. Дугуй дүрсээ янз бүрийн жижиг зүйлсээр дүүргэнэ.

 

Малтлага

Хэрэв аймшгийн уур амьсгалыг бий болгохыг хүсвэл хясаа эсвэл чулуугаар шажигнасан араг ясны загвар гаргаж болно.  Эсвэл зөв цагт сүүдрийг нь ашиглан загасны араг яс бүтээж болно.

 

Ургамал, амьтан

Цэцэгт нуга, өхөөрдөм бамбарууш эсвэл илүү төвөгтэй зүйлсийг зураг байдлаар илэрхийлж болно.  Үүнд элс буюу газар дээрээ эхлээд модны мөчрөөр зургаа зурвал илүү дөхөмтэй.

 

Майкл Финк (Michael Fink)  Берлиний Урлагийн Их Сургуульд гоо зүйн боловсрол, урлаг, соёлын чиглэлээр суралцжээ. Тэрбээр олон тооны боловсролын мэргэжлийн сурах бичгийн зохиогч бөгөөд цэцэрлэгийн багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг.

 

Эх сурвалж:

Kunst aus Naturmaterialien: Auslegungssache

Von Michael  Fink

https://www.herder.de/kizz/hefte/archiv/2018/4-2018/auslegungssache/