Шинэ жилийн чимэглэл

Цасан ширхэг

Мөхөөлдөсний иш нь цасан ширхэг хийж, өвлийн улиралд цэцэрлэг, ангиа  чимэглэхэд тохиромжтой.

Хэрэглэгдэх зүйлс

  1. Мөхөөлдөсний ишнүүд
  2. Цавуу
  3. Хөх буюу цагаан өнгийн будаг, бийр
  4. Будаг найруулах суурь

Хийх арга

Мөхөөлдөсний ишнүүдээ хөх эсвэл цагаан будгаар будаж хатаана. Иш мднуудынхаа гол хавьд цавуугаа түрхээд давхарлаж наана.

 

Бяцхан хулгана

Хүүхдүүд бяцхан хулгана урлаж ширээний чимэглэл хийх эсвэл төмөр утсаар нарсны мөчир дээр өлгөх боломжтой.

 Хэрэглэгдэх зүйлс

  1. Хушганы бүрхүүл “яс”
  2. Царсны боргоцой
  3. Хар, саарал эсвэл бор өнгийн цэмбэ эсвэл даавууны үлдэгдэл өөдөс
  4. Сайн наалдуулдаг цавуу
  5. Нарийн гардаг үзэг
  6. Нарийн төмөр утас
  7. Янз бүрийн өнгөтэй даавууны үлдэгдэл

Хийх арга

Хулганаа өлгөх гэж байгаа бол эхлээд төмөр утсаа хушганы бүрхүүл дээр хөндлөн тогтоож наана. Дараа нь царсны боргоцой дээрээ хулганы нүүрийг зурж, чихийг нааж өгнө. Төгсгөлд нь хүүхдүүд хулганад тохирох хөнжлийг хайчилж, хушганы бүрхүүлдээ наана.

Эх сурвалж: www.erzieherin-ausbildung.de

 

Та манай сайтад өмнө нь нийтлэгдсэн “Шинэ жилийн чимэглэл хийх”, “Боргоцойн чимэглэл”, “Шинэ жилийн урлал” зэрэг материалуудыг эргэн ашиглаж, хүүхдүүдтэйгээ олон сайхан зүйл урлан шинэ жилээ угтан баясаарай.

 

 

Н.Норжхорлоо