Манай вэбсайтын тухай
Хэнд зориулсан
Цэцэрлэгийн багш нар, сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд, судлаачид, оюутан, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй вэбсайт
Вэбсайтын зорилго
Манай вэбсайтаар зочилсноор Та хүүхэд бүр багаасаа сайн хүн болж төлөвших, эрүүл өсөж бойжих, боломжит дээд хурдаараа хөгжихөд хэрхэн дэмжлэг үзүүлэхтэй холбогдох санаа авч, хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадвар тань дусал дуслаар нэмэгдэж байвал бидний хүсэл зорилго биелэгдэх болно.
Танд олгох боломж
- Мэдээлэл авч ашиглах
- Өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах
- Тулгарсан асуудлаа тавьж, хамтдаа шийдвэрлэх
Та хувь нэмрээ хэрхэн оруулах вэ?
- Өөрийн арга туршлагаасаа хуваалцах
- Гадаад, дотоодод үзэж, танилцсан туршлагаа нийтийн хүртээл болгох
- Орчуулга хийж, боловсруулж тавих
- Нийтлэл бичиж байршуулах
- Вэбсайтад тавьсан материалуудад санал, сэтгэгдэл бичих
- Вэбсайтад тавьсан материалуудад үнэлгээ өгөх
- Асуулт тавих
- Бусдын тавьсан асуултад хариулж, санаа бодол, туршлагаа хуваалцах
- Вэбсайтын үйл ажиллагаатай холбогдох санал, шүүлжлэл, зөвлөгөө ирүүлэх
- Хүүхэдтэй ажиллахад тулгарсан бэрхшээл, тулгамдсан асуудлаа бичих
- Хүүхдийнхээ аль нэг үйл хийж байгаа эсвэл эгдүүтэй агшныг харуулсан фото зураг ирүүлэх
- Бүлэг үүсгэж хамтран ажиллах гэх мэт.
Боловсролын нээлттэй эх (OER)-ийн вэбсайт
Манай вэбсайтад тавигдах материал нь сургах, суралцах, судалгаа хийхэд зориулагдсан “Боловсролын нээлттэй эх” (Open Educational Resource)-үүд байна. Вэбсайтад тавигдсан материалыг хэрэглэгчид үнэ төлбөргүй (“нээлттэй”)-гээр авч ашиглах боломжтой бөгөөд үйл ажиллагаа нь “Creative commons”-ийн дараах лицензээр зохицуулагдана.
“Creative commons” гэдэг нь “бүтээлч хамтын өмч” гэсэн утгатай. Иймд buuvei.mn вэбсайтад тавигдсан материалууд нь энэхүү вэбсайтыг хэрэглэгч, бүтээгч нийт хүмүүсийн хамтын өмч байна. Тиймээс ч бид “Хамтдаа хөгжье” гэсэн уриаг вэбсайтдаа тавьсан болно. Лицензийн тэмдэглэгээ тус бүр дараах утгыг илэрхийлнэ.
Вэбсайтад тавигдсан материал бүр нийтэлсэн хүний нэртэй байна. Уг материалыг бусад хүн санал зөвлөмжөө өгч, засаж сайжруулж болно. Гэвч нийтлэлчийн нэр нь анх нийтэлсэн хүний нэрээр хэвээрээ байна.
Тухайн материал дээр хамтран ажиллаж сайжруулж болно (шайр лайк)
Вэбсайтад тавигдсан материалыг хэвлэж, олшруулж, хуулбарлаж ашиглаж болох боловч зарж борлуулж, ашиг олохыг хориглоно. (ашиглах)
Нийтлэг анхаарах зүйл: buuvei.mn вэбсайтын материалыг хуулбарлан өөрийн цахим хуудсандаа байршуулах тохиолдолд вэбсайтын нэр болон зохиогчийн нэрийг заавал дурдаж байна.
Вэбсайтын ерөнхий бүтэц
Мэргэжлийн хүмүүс |
Эцэг эх |
Хамтдаа шийдье |
Хэвлэх |
Хэрэглэгчийн нийтлэл |
||||||
Нийтлэл |
Сургалтын хөтөлбөр |
Сургалтын орчин |
Гадны туршлага |
Нялх нас |
Балчир нас |
Сургуулийн өмнөх нас |
|
2-3 нас |
4-5 нас |
|
Тавигдах материалын тайлбар |
||||||||||
Онол, арга зүйн материал, цэцэрлэг, багш нарын хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлж буй туршлага |
Сургалтын хөтөлбөр боловсруулахад багш нар авч ашиглаж болох нэг бүрчилсэн үйл ажиллагааны аргачлалууд |
Анги танхим, гадаад талбайн тохижуулалтын санаа, багш нарын бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүний хийх аргачлал |
Гадаадын улс орнуудын СӨБ, цэцэрлэг, багш нарын туршлага |
Насны үечлэл тус бүрээр эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө |
Асуулт, хариулт
Хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд |
Эцэг эхчүүд болон багш нар шууд хэвлэж аваад, хүүхдэдээ ашиглуулж болох ажлын хуудсууд |
|
Бидэнтэй холбоо барих
- Е-мэйл хаяг: info.buuvei@gmail.com
- Утас: 99138512 ; 88095479