Шүдний макет хийх

Ундааны сав ашиглан шүдний макет хийсэн нь хүүхдэд сонирхолтой, хэрэгцээнд нь нийцсэн, өнгө үзэмжтэй, шүдээ зөв угаах дадал хэвшил эзэмшихэд тустай сургалтын хэрэглэгдэхүүн болсон. Шүдний макет хийх аргачлалыг танилцуулъя.

Ашиглах материал:

  1. Ундааны сав (300 эсвэл 500 гр-ын)
  2. Савыг будах цагаан будаг
  3. Цаас зүсэгч
  4. Улаан өнгийн даавуу
  5. Халаадаг цавуу
  6. Шүдний сойз
  7. Шүд угаах аргачлал (зургаар)

 

 

Хийх аргачлал:

  1. Ундааны савны ёроолоос 4-5 см хэмжээтэй торуулан зүсэж авна.
  2. Зүсэж авсан ундааны савныхаа дотор талыг цагаан өнгийн будгаар будна.
  3. Улаан өнгийн даавууг хүүхдийн сандал дээр тавьж баримжаалан шүд хийх хэвэндээ тааруулан хайчилж, оёно.
  4. Бэлэн болсон даавуун дээрээ ундааны саваар хийсэн шүдээ халаадаг цавуугаар нааж бэхэлнэ.
  5. Цаасан дээр шүд угаах аргачлалыг зургаар харуулж, люминатордаж бэлтгэнэ. Зураг тод, өнгө үзэмжтэй хүүхэд хараад ойлгохоор байх шаардлагатай.

 

 

Ач холбогдол: Ундааны саваар шүдний макет хийж ашиглах нь дараах давуу тал, ач холбогдолтой.

  1. Олдоцтой, хүүхдүүд өөрсдөө цуглуулах боломжтой тул эдийн засгийн хэмнэлттэй
  2. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хүүхдэд аюул осолгүй сургалтын хэрэглэгдэхүүн
  3. Багшид ачаалалгүй, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд зориуд цаг зарцуулаагүй, хүүхдүүдтэйгээ хамтран хялбар аргаар хийсэн
  4. Томоор хийсэн тул хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой
  5. Хүүхэд шүдээ угаах эрүүл ахуйн зөв хэвшил дадал эзэмшихэд тустай

 

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар

цэцэрлэгийн багш Э.Алтантуяа