Хөзрөн ном
Нас: 4-5 насныхан
Зорилго:
- 1-10 хүртэл тоолох, дарааллаар нь тавих
- Дүрсээр нь ижилсүүлэх
- Урт, богиныг хэмжих
Хэрэглэгдэхүүн: Шинэ хөзөр, тууз, цоологч
Хийх аргачлал
Хүүхэд хөзрөн дээр байгаа дүрс, тоог ажиглана. Хөзрийн хоёр хажууг тэнцүү тоотойгоор мөн хоёр хөзрийн цоолсон нүх зэргэлдээ байхаар цоолно. Цоолсон нүх рүүгээ туузаа сүвлэж хооронд нь хэлхэнэ. Ингэхдээ хөзрөө тоогоор, дүрсээр, өнгөөр гэх мэтээр ижилсүүлж номоо хийнэ.
Бүтээлийн ач холбогдол
Энэхүү тоглоомын хэрэглэгдэхүүнийг бүтээж хэрэглэснээр хүүхдийн анхаарал төвлөрч, тоолох, өнгө ялгах, орон зайг баримжаалах, гар, хурууны хөдөлгөөнөө удирдах, хэлбэр дүрсийг ялгах, зангидах зэрэг зэрэг чадвар нь сайжирна. Мөн хүүхэд хэдэн, ямар өнгөтэй хөзөр сонгож, хэрэглэснээ ярилцана.
Орхон аймгийн Х цэцэрлэгийн арга зүйч Б.Энхцэцэг