“Хувийн хавтас” сэдвээр эцэг эхийн хурал хийхэд
Хувийн хавтас бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сэдвээр эцэг эхийн хурал хийхэд ашиглах зарим санааг энд нийтэллээ. Хувийн хавтас нь хүүхэд өөрийн давуу тал, сурч хөгжиж байгаагаа мэдрэх, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ суралцаж хөгжиж байгаа талаар мэдээлэл авах ач холбогдолтой.