Хүмүүжил сургалт, асаргаа

Багш нар аа, “Ажиглалтын хуудас”-аа татаж аваарай

Сургуулийн өмнөх насны хүүхдийн “Ажиглалтын хуудас”, хөгжлийн улсын дундаж үзүүлэлт болон хүүхдийн хөгжлийг ажиглаж, баримтжуулах асуудлаар багш нараас гарч буй зарим асуултын хариултыг нийтэллээ. “Ажиглалтын хуудас”-ыг мөн Боловсролын үнэлгээний төвийн http://sub.eec.mn/ вэбсайтаас татаж авч болно.

Баримтжуулалт ба сурталчилгаа

Багш нар хүүхдүүдийнхээ хийж гүйцэтгэсэн үйлийн үр дүнг хэрхэн баримтжуулах, мөн ангид явагдаж байгаа үйл ажиллагаагаа эцэг эх болон бусад хүмүүст сурталчлахтай холбогдох зарим санааг энд харууллаа.

Багшид хэрэгтэй ном

Цэцэрлэгийн багш нарт зориулсан “ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” (Онолоос практикт) ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энэхүү номыг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн цэцэрлэгийн удирдлага, багш нар хамтран бүтээснээрээ онцлог. 

“Могой шоо”-гоор тоглонгоо хөгжих боломж

Бид 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг дээрээ “Хүүхэд бүр могой шоогоор тоглонгоо хөгжих боломж”-ийг судалж, арга замуудыг эрэлхийлэн бүтээлчээр ажилласан нь үр дүнгээ өгсөн. 

Багш нар СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ?

Монголын СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг 2016 онд анх удаа нас тус бүрээр тогтоосон нь манай сургуулийн өмнөх боловсролын салбарт хийгдсэн шинэлэг, томоохон ажил юм. Үүгээр багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдэж байна.

Хуудаснууд