Шоргоолж

Хүүхдийн орчноо таньж мэдэх сониуч зан, хүсэл эрмэлзлийг нь идэвхжүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.

Зорилго 

  • Хүүхдэд судлах, турших хүсэл эрмэлзлийг бий болгох
  • Шоргоолжны биеийн онцлог, амьдралын орчинтой танилцах
  • Шоргоолжийг дүрслэн бүтээх

 

Хүүхдийн үйл ажиллагаа

  • Хүүхдүүд элсэн чихэр, ёотонг шоргоолжны нүхэнд хийж, шоргоолжийг олноор цуглуулна.
  • Цугларсан шоргоолжийг томруулдаг шилээр харж, биеийн хэсгүүд, хөдөлгөөн, орчных нь зүйлсийг судална.
  • Шоргоолжны тухай мөн ойр орчинд нь юу олж харсан тухайгаа ярилцана.
  • Шоргоолжийг баримлын шавраар барьж бүтээнэ.

 

 

 

Шоргоолжийг судалсны дараа хүүхдүүд баримлын шавраар өөрсдийн бүтээлийг урлалаа.  

2014 оны 5 дугаар сарын 9

 

Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Ууганцэцэг