“Нээлттэй” цэцэрлэг

Завхан аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид хүүхдийн хүсэж тэмүүлсэн аз жаргалтай орчин бүрдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө янз бүрийн хувилбарыг туршин ажиллаж байна. Хүүхдийн хүсэл сонирхолд хөтлөгдөн цэцэрлэгийнхээ 11 ангийг 11 өөр төв болгон өөрчилж, хүүхдүүд өдөр бүрийн 10.00-12.00 цагт өөрсдөө аль нэг төв (анги)-ийг сонгож, сонгосон ангидаа очиж тоглож, ажиллаж байгаа нь хүүхдэд сонирхолтой бөгөөд өгөөжтэй байна. Тэндээсээ хүүхэд өөрийнхөө ангид буцаж ирээд 30 минутын турш тухайн төвд юу үзэж харсан, ямар үйл ажиллагаанд оролцсоноо зураг, наамал, баримлаар урлаж, зохион бүтээнэ.  

Төв дээр ажиллах хугацаанд багш ажиллаж буй сэдвээрээ чиглүүлэг өгч мөн холбогдох орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ бүх насны хүүхэдтэй холимогоор ажиллаж байгаа нь тэдэнд илүү ихийг сурах, судлах, турших, хэрэгжүүлэх боломж олгодог.

Б.Дайриймаа, В.Алтан-Өлзий багштай   ”Зан үйлийн төв”-ийг сонгосон хүүхдүүд  тоглонгоо суралцах цагаар “Шагай” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нь.

 

О.Циенхорол, Н.Нэргүй багштай “Тээвэр холбоо” төв. Тоглонгоо суралцах цагаар “Машин” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

 

А.Сонинбилэг, Л.Элбэгжаргал багштай “Номын өргөө” төв. Тоглонгоо суралцах цагаар “Нохой” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

С.Юмчмаа, А.Урангоо багштай “Урлан бүтээх” төв. Тоглонгоо суралцах цагаар “Шавж” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

С.Энхжаргал, Д.Ганбат багштай “Өөртөө үйлчлэх төв”. Тоглонгоо суралцах цагаар “Цэцэг” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

Д.Баянхүү,Ш.Отгонжаргал багштай “Өрж байгуулах тоглоом” төв . Тоглонгоо суралцах цагаар “Мод” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

М.Нарантуяа, Д.Гантөгс багштай “Би эмч болно” төв. Тоглонгоо суралцах цагаар “Миний шүд” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

Ш.Сарангэрэл багштай “Урлаг, уран сайхан” төв . Тоглонгоо суралцах цагаар “Цэцэг” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь

 

Л.Ням­-Юндэн, П.Хоролсүрэн багштай “Байгаль, танин мэдэхүй” төв. Тоглонгоо суралцах цагаар “Төл мал” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

Д.Мөнхжаргал, Б.Пүрэвсүрэн багштай “Өөрийгээ илэрхийлэх урлан” төв . Тоглонгоо суралцах цагаар “Хувцас” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь.

 

Ч.Соёл-Эрдэнэ,М.Должинсүрэн багштай “Амьтны хүрээлэн” төв . Тоглонгоо суралцах цагаар “Шувууд” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь

 

Манай эцэг эхчүүд, ажилтнуудын оролцоо

 

Манай 10 бүлгийн эцэг эхчүүд хүүхдийн хувцасны өлгүүрийг шинэчлэн хийж өглөө. Хувцасны хуучин өлгүүр нь хүүхэд хувцсаа өмсөж, тайлахад зөв дадал хэвшлийг олгох шаардлага хангахгүй цаг их алддаг байсан бол одоо хүүхэд бүр өөрөө хувцсаа тайлах, өмсөх, өөртөө үйлчлэх чадварыг эзэмшээд байна. Нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

 

11 ангийн лого бүхий сонголтын булан. Дээрх зургаар хүүхэд өөрөө сонголтоо хийж, аль нэг ангид очиж ажиллана.

 

Манай ажилтнууд хямд материал ашиглан мэдээллийн самбар хийлээ. Өв соёлтойгоо холбосон хэрэгцээ хангасан сайн самбар хийсэн. Мөн тэд байгууллагынхаа үнэт зүйлийг байрлуулах ханын тавиурт мэдээллийн төвийг санаачлан хийж, өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Баярлалаа.

Б.Дайриймаа багштай бэлтгэл бүлэгт ОБХ-ийн ажилтан Ш.Оргил загасны аквариум хийж өглөө. Баярлалаа.

 

Завхан аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ш.Батмөнх