Мандарин лаа

Та шинэ жилээ угтан лаа худалдаж авахын оронд хүүхдүүдтэйгээ хамтран мадарин (эсвэл жүрж)-ы хальсаар гоёмсог лаа хийж болно. Үүнд лааны үлдэгдэл, зулын гол, шүдэнзний мод л хэрэг болно.

Үүнийг бүтээхэд түлэгдэх эрсдэлтэй тул сургуулийн өмнөх насны хүүхдийг ганцааранг нь ажиллуулахгүй, та анхаарал тавьж туслаарай.

 Хэрэглэгдэх зүйлс

  1. мандарины хальс (талласан мадарины хальс, зургаас харна уу)
  2. лааны үлдэгдэл
  3. зулын гол (бүдүүвтэр утас)
  4. хайч
  5. хүнхгэр таваг

 

Хийх арга

1. Мандариныг таллаж хуваагаад, хальснаас нь болгоомжтой салгана.

 

2. Тавган дээр тавьсан жижиг лаануудаа усны ууран дээр халааж хайруулна.

 

Лаа буцаад амархан хатуу болох тул та одоо нэлээд яаруу ажиллах шаардлагатай.

3. Шүдэнзний дунд хэсэгт зулын гол (ойролцоогоор 10 см)-оо уяж тогтоогоод,  мандарины хальсанд хийж тавина.

 

4. Лааны шингэн тосоо дээрээс нь болгоомжтой хийнэ. Ингэхдээ зулын голоо хөдөлгөхгүй чанга барина.

 

5. Лаагаа хөргөснөөр, мандарин лаанууд бэлэн болно.

 

Анхаарах:  Лааг асаах бүрдээ доор нь таваг тавиарай.

 

Эх сурвалж: https://www.erzieherin-ausbildung.de/praxis/bastelideen-kindergarten-nikolaus-weihnachten/stimmungsvoller-advent-mandarinenkerzen-basteln

 

Н.Норжхорлоо