Хоолой зайлах уусмал бэлтгэх энгийн аргууд
Ам, хоолойгоо өдөр бүр зайлах нь амны хөндийгөөр дамждаг янз бүрийн өвчин үүсгэгч бактериас сэргийлэх, амаа цэвэр ариун байлгах ач холбогдолтой. Өглөө, оройд мөн нийтийн унаагаар явах, хурал зөвлөгөөнд оролцох, дэлгүүр явах гэх мэт олон хүний дунд байсны дараа хоолойгоо зайлах нь ялангуяа Covid-19-ийн үед нэн тустай. Манайд илэрсэн тохиолдлуудын талаар ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх "Вируслогийн шинж тэмдгийн хувьд эдгээр 16 хүний 14-д буюу 93,3%-д нь хамар, хоолойн залгиурын арчдасаас вирус илэрсэн" (1) гэсэн байна лээ.
Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана. Нэг уусмалаар 7 хоног зайлаад уумсалааа сольж зайлна. Хоолой зайлах зарим уусмалыг гэрийн нөхцөлд бэлтгэх зарим энгийн аргаас.
Давсны уусмал
Дээр үеэс хүмүүс давсны уусмалыг хэрэглэсээр ирсэн. Давсны уусмал нь бактери болон үрэвслийн эсрэг нөлөөлөхөөс гадна өвдөлтийг намжаах, ариутгах, уусгагч бодисын үйлчилгээтэй.
Давсны уусмалыг бэлтгэхдээ 250 мл цэвэршүүлсэн эсвэл буцалгасан бүлээн усанд нэг цайны халбага хоолны давс хийгээд уусаж дуустал нь хутгана.
Давс, содын уусмал
Давс, содын уусмал нь хоолойг богино хугацаанд үр дүнтэй цэвэрлэдэг. Мөн хамартаа дусаахад хамар бүтүүрэлтийг багасгаж, хамарнаас салстыг арилгана.
Уусмалыг бэлтгэхдээ цэвэршүүлсэн ус эсвэл буцалсан нэг аяга бүлээн усанд цайны халбаганы тал давс, мөн хэмжээний хүнсний сода хийж хутгаж уусгана.
Зөгийн бал, нимбэгэний уусмал
Зөгийн бал, нимбэгний аль аль нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хоолой зайлахад тустай.
Нимбэгэний шүүс, зөгийн бал хоёрыг адил хэмжээтэйгээр аваад хооронд нь сайтар хольж хутгана. Дараа нь цэвэр усандаа хийж хутгана.
Та мөн Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан олон төрлийн уусмал бэлтгэж болох дараах зөвлөмжийг ашиглаарай.
П.Жаргал
Эх сурвалж:
1. "Монголчуудын амьдрал" сонин, 2020 оны 04 сар, №10, 3 дугаар нүүр
2. https://dentalwissen.com/salzwasser-gurgeln/
4. https://www.facebook.com/www.mohs.mn/posts/654168401665212