Цайр, магни таны дархлааг дэмжинэ

Үүний өмнөх “Корона вирусаас сэргийлэх 10 зөвлөгөө” хэмээх мэдээлэлд хүн бүрийн хийж хэрэгжүүлж болохоор энгийн зөвлөгөөнүүд бий. Харин түүн дотор эргэлзээтэй байж болох “Цайр, магнийн хэрэглээг хангах” гэсэн нэгэн зөвлөгөөг тодруулж, эдгээр эрдэс бодисын ач холбогдол, ямар хүнсэнд илүү агуулагддагыг танилцуулъя.

Эдгээр эрдэс бодис нь бие махбод дахь бодисын солилцооны олон үйл явцад оролцдог. Бодисын солилцоо сайн явагдсанаар биеийн дархлааг дэмждэг.

Цайр ямар ач холбогдолтой вэ?

Цайр нь бие махбодод дараах нөлөө үзүүлдэг байна [https://utopia.de/ratgeber/zinkhaltige-lebensmittel-liste-hier-steckt-besonders-viel-von-dem-spurenelement/ ].

  1. Цайр нь саахар, өөх тос, уургийн солилцоонд ихээхэн оролцдог.
  2. Микро элемент нь эсийн хуваагдалд чухал нөлөөтэй тул өсөлтийн үе шатанд онцгой ач холбогдолтой (2000 оны судалгаа). Иймээс цинкийн дутагдал нь хүүхдэд аюултай байж болно.
  3. Цайр нь  эсийн хуваагдалд нөлөөлснөөрөө арьс эрүүл байх, үс унахаас сэргийлэх, шархны эдгэрэлтийг түргэсгэх чухал элемент болдог.
  4. Эрдэс бодис дархлааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Цайр нь бидний дархлааг бэхжүүлдэг тул ханиадны халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой (2012 оны мета судалгаа).
  5. Цайрыг хангалттай хэмжээгээр авч байх нь бидний гормоны тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой (1996 оны судалгаа).

 

Ямар хүнсэнд цайр агуулагддаг вэ?

Цайр нь хүний бие махбодод үүсэж бий болдоггүй бөгөөд хуримтлагддаггүй. Иймд хүн өдөр тутам цайр агуулсан хүнс хэрэглэж байх шаардлагатай. Германы Хоол тэжээлийн нийгэмлэгээс өдөрт эрчүүдэд 10 мг, эмэгтэйчүүдэд 7 мг цинк хэрэгцээтэйг зөвлөсөн байдаг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл сөрөг үр дагавартай. [https://www.bildderfrau.de/gesundheit/article208692171/Diese-zehn-Lebensmittel-enthalten-besonders-viel-Zink.html]

100 гр хүнсний зүйлсэд цайрын агуулагдах хэмжээ [https://www.zinkorot.de/zink-in-lebensmitteln.html]

https://www.pinterest.ca/pin/483011128780717481/?nic_v1=1ardUMyvqjsAEllJLN2AgtsxAmXvMaAzoZX0dR89skpPIdkSj9qZS6VXUGEaJZtHOE

 

https://www.derneuemann.net/ernaehrung-bei-haarausfall/17410

 

Магни ямар ач холбогдолтой вэ?

Бие махбодынн янз бүрийн үйл ажиллагаанд магни шаардлагатай байдаг. Магни нь ясны бүтэц эрүүл байх, эрүүл шүд, хүчтэй булчинтай байхад нөлөөлдөг. Энэ нь мөн энергийн солилцоо, мэдрэлийн системд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Булчин зангирч шөрмөс татах нь голдуу магни дутагднаас болдог. Мөн магнийн дутагдлаас ядрах, анхаарал сулрах, ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, цусны эргэлтийн асуудал үүсэх боломжтой. Иймд хоол хүнсээр зохих хэмжээний магни авч байх шаардлагатай.

Ямар хүнсэнд магни агуулагддаг вэ?

Өдөрт эмэгтэйчүүдэд 350 мг, эрэгтэйчүүдэд 400 мг магни шаардлагатай. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, тамирчид үүнээс илүү хэмжээтэйг хэрэглэж болно. [https://www.t-online.de/gesundheit/ernaehrung/id_49222632/magnesium-in-l...

100 гр хүнсний зүйлсэд магнийн агуулагдах хэмжээ [https://www.doppelherz.de/magnesium-special/magnesium-in-lebensmitteln/magnesiumgehalt-lebensmitteltabelle/]

https://www.zentrum-der-gesundheit.de/magnesiummangel-ernaehrung-ia.html

 

https://www.foundationeducation.edu.au/articles/2018/06/magnesium-foods-...

 

Танд эрч хүч, эрүүл энхийг хүсье.

 

Н.Хорлоо