Хүн бүр хүчин чармайлт гаргасан

Хүүхэд хөгжиж, төлөвших таатай орчин бүрдүүлэхийн тулд манай хамт олон өөр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулан бүтээлчээр ажиллаж байна. Цэцэрлэгийнхээ сургалтын орчинг бүрдүүлэхдээ бид дараах зүйлсийг анхаарч ажилласан. Үүнд:
  • Хүүхдийн насны онцлогт тохирсон байх
  • Хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцэх
  • Эрүүл ахуй, аюулгүй орчны шаардлага хангах
  • Анги бүлгийн тавилга, хэрэгсэлэл нь хүүхдийн харааны түвшинд байрлах
  • Өнгө будаг нь хэт эрээн болон хүнд өнгө будаггүй байх
  • Дэвсгэрийн өнгө ханын өнгөтэй ууссан, хээгүй, цулгай цайвар байх
  Ангийн ерөний зохион байгуулалт (холимог бүлэг)        Цэцэрлэгийн тавилга, сургалтын хэрэглэгдэхүүний тавиуруудын загварыг өөрсдөө гаргаж, манай харуул хамгаалалтын ажилтан цэцэрлэгийн бүх тавилга хэрэгслийг модоор хийсэн.  Бас нэгэн онцлог нь ангийн өрөөний тавилгуудыг дан нэг түвшинд бус, ангийн зарим хэсэгт хүүхдүүд шатаар дээшээ гараад тэндээ тоглох, мөн дээшээ гараад гулсан буух зэрэг тоглох явцдаа янз бүрийн хөдөлгөөн хийх боломжтойгоор хийсэн. Энэ нь хүүхэд хөдөлгөөнтэй байх, тэдний хөдөлгөөний чадвар сайжрахад нэн тустайгаас гадна хүүхдүүдэд сонирхолтой  байдаг. Бүлгүүдийн авирдаг шат нь өөр өөр загвартай. Энэ бүлгийн тоглоомыг монгол гэрийн загварт оруулж дээд талын тавцан дээр хүүхэд голдуу Айл гэр сэдэвт тоглоомоор тоглодог бол  доод талд нь хүүхдүүд өрж байгуулах тоглоомоор тоглоно. Харуул хамгаалалтын ажилтан Б.Бямбасүрэнгийн хийсэн тоглох орчин, 2014 оны 12 сар   Харуул Б.Бямбасүрэнийн хийсэн “Миний гэр” тоглоом   Харуул хамгаалалтын ажилтан Б.Бямбасүрэнгийн хийсэн сургалтын тавиурууд      Багш Д.Мөнхзул, нярав З.Нэргүй, харуул Б.Бямбасүрэнгийн тохижуулсан номын булангийн орчин,  нярав З.Нэргүйн хийсэн анааш   Харуул Б.Бямбасүрэнийн хийсэн номын “хонин” тавиур   Харуул Б.Бямбасүрэнгийн хийсэн “Мөрөөдлийн хотхон” тоглоом   Сэдэвт тоглоомын хэсэг   Багш Д.Мөнхзул, туслах багш В.Булгамаа нарын тохижуулсан “Амрах хэсэг”   Харуул Б.Бямбасүрэнгийн хийсэн “Хүүхдийн ширээ сандал”   Ахлах бүлгийн Н.Мөнх-Оргилийн аав Ш.Насанбатын хийсэн хувцасны шүүгээ        Нэг давхрын кридорыг хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн орчин болгон багш ажилчдын хүчээр тохижуулсан. Онцлог нь хүүхдийн хэрэглэж байгаа сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүгдийг нь тус цэцэрлэгийн багш, ажилчид хийсэн ба ахлах насны хүүхэд 2-3 насны дүү нартаа хэсэг тус бүр дээр яаж тоглох, юу хийхийг тайлбарлан өгч, тусалж, хамтарч тоглодог.   Багш, ажилчдын хүчээр хийсэн хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн чөлөөт орчин   Харуул Б.Бямбасүрэнгийн хийсэн “Гулсуур”   Харуул Б.Бямбасүрэнгийн хийсэн “Биеийн тамирын хэрэглэгдэхүүн”   Багш, ажилчидын хийсэн “Биеийн тамирийн хэрэглэгдэүүн”   Баянхонгор аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэг