Ээж аав нартаа баярлалаа

Манай бүлгийн эцэг эхчүүд “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” 2 сарын ажлаар 5 багт хуваагдан бүлгийн сургалтын орчинг хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тохижууллаа. Ээж аав нарынхаа тохижуулсан тухтай, сонирхолтой, сайхан орчинд хүүхдүүд маань дуртай тоглон наадаж, хөгжиж байна.

 

Танин мэдэхүйн төв

Г.Анарын аав Гэсэр ахлагчтай багийнхан байгуулсан.

“Загасаа хооллоно оо.”

Л.Билгүүнтулгын аав Лхамсүрэн нарын байгуулсан “Танин мэдэхүйн төв”-ийн хэсэг.

Тайвшрах, амрах орчин 

Н.Энх-Эрдэний ээж Жамъяндулам байгуулсан.

“Шидэт дүрс” (2-3 нас)

А.Арвинбуянгийн аав Амарсанаа нарын багийнхны бүтээл.

Номын төв

Б.Маралмаагийн аав Банзрагч ахлагчтай баг тохижуулсан.

Хөдөлгөөний төв

А.Хурбаярын аав Амараа нарын баг тохижуулсан.

Хүүхэд хөгжих ийм сайхан орчин бүрдүүлж өгсөн ээж аав нартаа хүүхдүүдийнхээ өмнөөс болон хувиасаа маш их баярлалаа.

Баянхонгор аймгийн “Баян-Ойт” цогцолборын цэцэрлэгийн бага бүлгийн багш С.Наранчимэг