Хүүхдийн тухай гайхалтай ишлэлүүд
Хүүхдийн байгаа газар үргэлжид инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байдаг. Тэдний ирээдүйн амьдрал, хандлага төлөвшил томчууд биднээс, энэ нийгмээс хамаардаг гэдгийг бид алхам тутамдаа санах ёстой.
Хүүхдийн байгаа газар үргэлжид инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байдаг. Тэдний ирээдүйн амьдрал, хандлага төлөвшил томчууд биднээс, энэ нийгмээс хамаардаг гэдгийг бид алхам тутамдаа санах ёстой.
Эцэг эхчүүд бид нялх балчир үрсээ анхныхаа үгийг хэлэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл 1 нас, 2 нас, тэр бүү хэл 3 нас хүрээд бараг ярихгүй, цөөн хэдхэн үгтэй хүүхэд олноор тааралдах боллоо. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн сэтгэлийг хөндөхгүй байхын аргагүй ээ.
Тоглоомон байшин бүтээж, ашиглах нь хүүхдэд сонирхолтойн дээр тэдэнд хамтдаа хийж бүтээх, бүтээлчээр ажиллах боломж олгох, баяр хөөр, эргэн санах сайхан дурсамж үлдээх ач холбогдолтой. Та тоглоомон байшингийн санаануудыг хайж байхдаа практик талаас харж, хүүхдээсээ юунд зориулсан, ямар байшин хийхийг хүсч байгааг нь асуугаарай.
Энэхүү материалыг ээж аав, багш нарынхаа мэдлэгийн санд зориуллаа. Гэхдээ монголын уламжлалт хэмжүүрээс зарим энгийнийг нь бага насны хүүхэдтэй ажиллахдаа ашиглаж болох юм. Жишээлбэл, уртын хэмжүүрээс 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, 4 хуруу, төө, алд, алхам, шингэний хэмжүүрээс шанага, аяга, халбага г.м
Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай ард түмэн билээ. Хүүхэд, залуучууд нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болмуй.
Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаж гоёлоо өмсөөд
Тооноор нар тусахын үед
Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад
Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн бүгдээрээ золгов
Ажаад байсан чинь
Аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй
Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.
Хоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ... Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ.