Мэргэжлийн хүмүүс

“Хавчаараар наадъя” арга зүй

2015 онд “Усаар наадъя” хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүүхэд хавчаарыг атгаж шагай, шүр хавчиж чадахгүй байсан. Үүнээс үүдэн хавчаарыг өргөн хэрэглэж, энэ явцад нь хүүхдийг хөгжүүлэх санаа төрсөн. “Хавчаараар наадъя” сургалтын технологийг боловсруулан хүүхдүүдтэйгээ ажилласаны үр дүнг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна. 

Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын  сайд Г.Чулуунбаатар 2017.08.14-нд боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Сайдын “Багш, удирдах ажилтны уулзалт-сургалт”-ыг нээж хэлсэн үгийн бүрэн эхтэй танилцана уу.

Явцын үнэлгээ гэж юу вэ?

Явцын үнэлгээ нь багшид хүүхдийн суралцахуйн хэрэгцээ, бэрхшээлийг тодорхойлоход туслахаас гадна хүүхэд бүрийн сул, давуу талыг олж мэдэх боломж олгодог. Энэхүү үнэлгээ нь бага насны хүүхдэд чанартай боловсрол олгох суурь дэвсгэр нь юм.

 

Гар хурууны хөдөлгөөнийг дэмжих үйлүүд

Сургуулийн өмнөх насанд гар хурууны жижиг булчингийн хөгжил чухал. Гар хурууны хөдөлгөөний чадвар нь эвлүүлэх, барьж байгуулах, угсрах гэх мэт олон тоглоом наадам тоглоход тустай бөгөөд гутал, хувцсаа өмсөж тайлах, гутлаа үдэх зэргээр бие даах чадварыг дэмждэг. Мөн хүүхдийн танин мэдэхүй, цаашдаа сургуульд амжилттай суралцахтай нь ч холбоотой.

Ээж аав нар аа, цэцэрлэгээр нэг ороод гараарай

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн чанарыг сайжруулах, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, хамтдаа суралцах

Бидний бүтээсэн “Моносхон” номын сан

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгийн  хамт олон бид хүүхдийг номонд дуртай болгох, тэдэнд  хүссэн үедээ номтой танилцаж, ном хэрэглэх,  сонсож, ойлгосноо бусдад ярих боломж олгохоор хүүхдийн номын сан байгууллаа.

Боловсролын арга хэмжээний үр нөлөө, үр дүнд нарийвчилсан ажиглалтын оруулах хувь нэмэр

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвээр 2018 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд боллоо.

Институтчилэгдсэн боловсролын үйл явц дахь сургуулийн өмнөх байгууллагын ач холбогдол

МУБИС-аас 2017 оны 5 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд “Орчин үеийн боловсролын бодлого, менежмент” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар “Сургуулийн өмнөх боловсрол"-ын чиглэлээр тавигдсан нэгэн  илтгэлтэй танилцана уу.

Хуудаснууд