Бүүвэйн дуу
Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.
Хараацай шувууны дэгдээхий шиг
Харцан дундуураа дуудаад байна аа
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
Галуу шувууны дэгдээхий шиг
Гацуур дундуураа дуудаад байна аа
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
Ангир шувууны дэгдээхий шиг
Алсаас ээжээ дуудаад байна аа
Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй
----- о О о ----
Өлгийтэй бяцхан үр минь бүүвэй
Өлсөөд ээжээ дуудав уу бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Өнөөдар нялзрай боловч хүү минь
Өсөөд баатар болно доо бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Энхрий жаахан үр минь бүүвэй
Ээж нь чамайг саатуулъя бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Эвлүүлээд амаа ангайлгана уу хүү минь
Эрхлээд намайгаа халиана уу, хүү минь
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Манцуйтай жаахан үр итнь бүүвэй
Маасайж инээгээд хэвтэнэ үү бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Миний алаг үр минь бүүвэй
Мээмээ хөхөөд нойрсоно уу бүүвэй
Бүүвэй, бүүвэй, бүүвэй
Эх сурвалж: Ч.Аръяасүрэн, Зан үйлийн цагаан толгой
Үргэлжлэл бий.