Сонирхолтой бүтээлэг
Бага насны хүүхдэд өөрийгөө тусгаарлах, ганцаараа байх сонирхол их байдаг. Бид тэдний ийм сонирхол хүслийг харгалзан нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя. Манай хүүхдүүд энэ тоглоомдоо маш дуртай, дотор нь орж өөрийнхөөрөө тоглоно, ном үзнэ, ганцаараа байна.