Мэргэжлийн хүмүүс

Цифртэй танилцах сонирхолтой дасгалууд

Тоо тоололтой холбогдох ойлголтыг бага насны хүүхдэд олгохдоо багш нар хөгжилтэй, сонирхолтой янз бүрийн арга, хэрэглэгдэхүүн ашигладаг. Таны сургалтын хэрэглэгдэхүүний арвижуулалтад зориулан цифртэй танилцах дасгал, тоглоомын зарим хэрэглэгдэхүүнийг нийтэллээ. 

Тоглох, муудалцах, сайндах

Хүүхэд бусдын дунд байж, өөрийн эрэлт хэрэгцээ болон бусдын хүлээлтийн тэнцвэрийг олж сурах нь нийгэмшихүйн чадамжийн чухал үзүүлэлт. Иймээс багш хүүхэдтэй ажиллахдаа өдөр тутам тэдэнд энэ чиглэлээр туршлага хуримтлуулах орон зайг бий болгож байх нь чухал. Үүнтэй холбогдох зарим тоглоомыг нийтэллээ.

Манаач багш

Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн есдүгээр цэцэрлэгийн манаач Д.Түмэнбаяр гэх тавиад насны эрийг хүүхдүүд “Манаач багш”аа гэж дуудах. Олон хүүхэд үймэлдэж зарим нь уйлж, эжий аавыгаа даган гүйлдэх агшинд “Түмээ ахаа” гэж багшийн сандрах зуур шуртхийн ирээд “Усанд оруулья, тоглоом тоглоё, дуулъя, хуурдъя” гээд заримыг нь тэврээд одно.

“Хувийн хавтас” сэдвээр эцэг эхийн хурал хийхэд

Хувийн хавтас бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сэдвээр эцэг эхийн хурал хийхэд ашиглах зарим санааг энд нийтэллээ. Хувийн хавтас нь хүүхэд өөрийн давуу тал, сурч хөгжиж байгаагаа мэдрэх, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ суралцаж хөгжиж байгаа талаар мэдээлэл авах ач холбогдолтой.

Эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам

Ярилцлага нь бие биеэсээ зай барихад хүргэхгүй, ярилцлагын дараа аль аль нь сэтгэл ханамжтай үлдэх, цаашдаа тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх үр дагавартай байх нь чухал.  Багш нартаа эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам [1]-ыг орчуулан хүргэж байна.  

Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц. Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм.

 

21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл

Насан туршийн боловсрол нь хүний амьдралын мөчлөг бүрт боловсролын гүйцэтгэх үүргийг бүхэлд нь авч үздэг бөгөөд хүн тасралтгүй сурч байдаг гэдгийг баталгаажуулж, амьдралын сорилтуудыг даван туулах чадвартай болох тухай ойлголт юм.

Бидний хийсэн бөмбөр

Манайх Дорнод аймгийн 15 дугаар цэцэрлэг. Бид эхлээд үхрийн гүзээгээр бөмбөр хийж байснаа хоёр дахь туршилтаар бөмбөрөө сайжруулж, гахайн арьсаар хийж үзлээ. Гахайн арьсаар хийсэн бөмбөрийн давуу тал нь дуугаралт сайтай, бат бөх, өнгө үзэмжтэй бөгөөд түүгээр хүүхэд суугаад мөн зогсоогоороо тоглох боломжтой байдаг.

Хуудаснууд