Дүрслэх урлаг

Хүүхдүүд тоглоомоо “3D ойдог баримал”-аар урласан нь

Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.

Намрын навчаар урлах

Багш нар хүүхдүүдтэйгээр өнгө алагласан намрын навч түүж, зурах, урлахад янз бүрээр ашиглаж болно. Энд зарим санааг харууллаа. Та бүхэн хүүхдүүдтэйгээ навчаар зурсан, урласан бүтээлээ ирүүлээрэй. Бид сайтдаа нийтлэх болно. 

ОО-ийн цаасны голоор юу юу урлаж болох вэ?

Гэрт, цэцэрлэгт хаа сайгүй элбэг олдох зүйл бол ОО-ийн цаасны гол. Түүгээр хүн, амьтан, дуран, машин, тавиур зэрэг янз бүрийн зүйлс урлан бүтээж болно. Зургийн хэрэгсэл болгон ашиглах ч боломжтой. Энэ нь бага насныхны бүтээлч байдал, хийж бүтээх оролдлого, дур сонирхол, гар сарвууны булчингийн хөгжилд тустай.

Мөхөөлдөс урлаж, тоглоё

Өөрсдийн урласан тоглоом үнэ цэнэтэй бөгөөд урлаж бүтээх явцдаа хүүхэд тал бүрээр хөгжиж байдаг.  Хүүхдүүд төрөл бүрийн хээтэй зузаан цаас ашиглан мөхөөлдөс урлаж, түүгээрээ олон хувилбараар тоглож болно. Мөхөөлдөс урлах амархан, үүнд их цаг хугацаа зарцуулахгүй.

Цэгээр цэцэг зурах

Цаасан тавган дээр том цэгүүд үүсгэн цэцэг зурах нь багачуудад их амархан бөгөөд тэдний хараа-гарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад тустай. Үүнд цэг үүсгэгч өнгө өнгийн бүдүүн маркер, цаасан таваг хэрэглэгдэнэ. Хэрэв маркер байхгүй бол та дараах зурагт харуулсан аргыг хүүхдэдээ зөвлөөрэй.

Хуудаснууд