Хөгжил

Балчруудын хөдөлгөөнт тоглоомууд

Хөдөлгөөн нь хүүхдийн бие махбодын үйл ажиллагаа сайжрах, орчноо таньж мэдэх, сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай байх, бусадтай харилцаж сурах гол суур дэвсгэр болж өгдөг. Иймд та хүүхдээ багаас нь аль болох их хөдөлгөөнтэй байлгахыг хичээгээрэй. Тэд ч хөдөлж л байвал дуртай байх болно.

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

 

Бүүвэйн дуу (2)

Бүүвэйн дуугаар бүүвэйлэхэд хүүхэд цочиж айдаггүй, тайван унтдаг гэж хөгшчүүл ярьдаг. Эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай “Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн, сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” хэмээсэн нь бодууштай.