Сургалтын Орчин

  • Бидний хийсэн бөмбөр

    Манайх Дорнод аймгийн 15 дугаар цэцэрлэг. Бид эхлээд үхрийн гүзээгээр бөмбөр хийж байснаа хоёр дахь туршилтаар бөмбөрөө сайжруулж, гахайн арьсаар хийж үзлээ. Гахайн арьсаар хийсэн бөмбөрийн давуу тал нь дуугаралт сайтай, бат бөх, өнгө үзэмжтэй бөгөөд түүгээр хүүхэд суугаад мөн зогсоогоороо тоглох боломжтой байдаг.

  • Шүдний макет хийх

    Ундааны сав ашиглан шүдний макет хийсэн нь хүүхдэд сонирхолтой, хэрэгцээнд нь нийцсэн, өнгө үзэмжтэй, шүдээ зөв угаах дадал хэвшил эзэмшихэд тустай сургалтын хэрэглэгдэхүүн болсон. Шүдний макет хийх аргачлалыг танилцуулъя.

  • Аав ээж нарын урласан модон тоглоом

    Манайх Дорнод аймгийн Баян-Уул сумын цэцэрлэг. Модоор хийсэн тоглоом эдэлгээ сайтай тул манай цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээж нар модон тоглоом хийх ажил зохион байгуулж,  хэрэглээ, өнгө үзэмж сайтай, хүүхдүүдийн тоглох дуртай, олон сайхан тоглоом наадгай урласан.

  • Чулуун дээр зурж урлах

    Хүүхдүүдтэй чулуун дээр зурж урлан тоглож наадах, зарим үед сургалтын хэрэглэгдэхүүн, чимэглэл болгон ашиглах зарим санааг зургаар харууллаа. Чулуу нь өөгүй мөлгөр байвал тохиромжтой. Зориулалтын будаг ашиглахад анхаарна.

  • Тоглоомоо тогтооё

    Би бага бүлэгтэй. Сургалтын хэрэглэгдэхүүнийг ханын самбарт байрлуулж өгсөн нь зай эзлэхгүй, хүүхдүүд суугаад тоглоход тохиромжтой. Дүрсүүдийг зангуугаар тогтоосноос соронзон жижиг хавтангуудаар тогтоох нь илүү хэрэглээ сайтай байдаг. 

Хуудаснууд