Гадаа талбай

Гинжит гүүр, Сүүдрэвчтэй элсний хайрцаг

Бид цэцэрлэгийнхээ гадаах талбайд эцэг эхийнхээ тусламжтайгаар хүүхдэд сонирхолтой, тэдний хөдөлгөөнийг дэмжсэн олон тоглоом хийсэн. Тэдгээрээс аавуудын хийсэн, хүүхдүүдийн тоглох хамгийн дуртай хоёр тоглоомыг хэрхэн хийж, ашиглаж байгаагаа танилцуулъя.

Хүүхдүүд “Усан хүрхрээ”-нд тоглох хамгийн дуртай

Дорнод аймгийн Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган, дотоод орчин төдийгүй, гадаа талбайдаа хүүхэд бүрт тоглонгоо суралцах боломж нөхцөл бүрдүүлэхээр идэвх санаачилгатай