Мэргэжлийн хүмүүс

Бидний бүтээсэн “Моносхон” номын сан

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгийн  хамт олон бид хүүхдийг номонд дуртай болгох, тэдэнд  хүссэн үедээ номтой танилцаж, ном хэрэглэх,  сонсож, ойлгосноо бусдад ярих боломж олгохоор хүүхдийн номын сан байгууллаа.

Хүүхдийг шүрээр хөгжүүлэх арга зүй

Хүүхдийг шүрээр тоглуулж, хөгжүүлэх арга зүйг би (Дундговь аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш Л.Орхонтуул) 2014 оноос анх туршиж, хэрэгжүүлж эхэлсэн. Одоо шүрээр дүрс, хэмнэл үүсгэх, энгийн хөгжмийн зэмсэг, чийрэгжүүлэх зам хийх, шүр зурах, урлаж бүтээх зэргээр хүүхдэд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

“Тогтвортой хөгжил – Сургуулийн өмнөх боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгууллаа.       

Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан (үргэлжлэл)

Хүн амьдралынхаа янз бүрийн үе шатанд яаж суралцдаг вэ гэдэг нь ихээхэн ач холбогдол бүхий асуулт юм. Жишээлбэл, хүүхдийн дүрслэн бодох чадвар бол сургуулийн өмнөх насанд мэдрэхүйгээрээ хүртэж хүлээж авахтай нэлээд холбоотой хэвээр байна.

50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг

Д.Алтанхуяг нь 98 дугаар цэцэрлэгийн багш мэргэжлээр ажиллаад 28 жил болж байгаа нэгэн. ...“Манай хүүхэд үгэнд орохгүй, тун дүрсгүй яах вэ” гэж асуудаг эцэг, эх байдаг. Хүүхэдтэй аргаар харьцаж, өөрийнх нь дураар, чөлөөтэй байлгах хэрэгтэй. Арга нь олдохгүй хүүхэд гэж байдаггүй.

Хүүхэд хүлээж авах цагаа өөрчилсөн нь

Өглөө цэцэрлэгүүд хүүхэд хүлээж авахдаа тодорхой цаг заагаад түүнээс хоцорвол эцэг эх, хүүхдүүд хаалганы гадны уур бухимдалтай  хоцордог тохиолдол түгээмэл байдаг.  Үүнийг Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийнхэн хэрхэн зохистойгоор шийдсэн туршлагаа танилцуулж байна.

 

Хүүхдийн ёс суртахууны хөгжлийн үе шатууд

Ёс суртахууны хөгжил гэж хувь хүнд нялх наснаас эхлэн зөв, буруугийн тухай ойлголт, хүний мөс, ёс суртахууны үнэт зүйл, нийгмийн хандлага, зан үйл аажмаар бүрэлдэн бий болох, эдгээрийн өөрчлөгдөх үйл явц юм. Хүүхдэд ёс суртахууны талаарх ойлголт цаг хугацааны явцад бий болж хөгжиж, зан чанарт нь шингэж суудаг.

Хуудаснууд