Мэргэжлийн хүмүүс

Манай цэцэрлэгийн тохижилт

Нийслэлийн 146 дугаар цэцэрлэг, Хэнтийн аймгийн 3 дугаар цэцэрлэгийнхэн саяхан ашиглалтад орсон цэцэрлэгээ хэрхэн тохижуулсантай танилцана уу. Тэд манай цэцэрлэг бол бид болон хүүхдүүдийн маань хоёр дахь гэр гэж үзэж, тохижилтынхоо дийлэнхийг өөрсдийн бүтээлч санаа сэдлээр өөрсдөө бүтээж бий болгожээ.

 

Боловсрол 100 жил – Шинэ гавьяатууд

Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан, манай вэбсайтын эрхэм хэрэглэгч Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Энэ түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат багш цолоор шагнуулсан СӨБ-ын багш нартаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Чадамжид суурилсан боловсрол ямар онцлогтой вэ?

Чадамж (competency)-д суурилсан боловсрол нь хувь хүний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, үнэт зүйл, хандлага бүхий сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон талт үйлийн гүйцэтгэлээр суралцагчийн ахиц дэвшлийг үнэлж баталгаажуулдаг үр дүнд суурилсан боловсролын нэгэн чиглэл юм.

 

Хүүхэдтэй хийсэн ярилцлага

Хүүхэдтэйгээ ярилцах нь хүүхэд хорвоо дэлхийтэй танилцаж, учрыг олох, орчиндоо биеэ удирдан авч явахад туслах үндсэн арга бөгөөд томчууд тэдний дотоод ертөнцийг мэдэрч ойлгох түлхүүр болдог. Энд Германы “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн 2021 оны 5 дугаарт нийтлэгдсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна. 

Цэцэрлэгт эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг амжилттай явуулах 10 дүрэм

Багш нараас эцэг эхтэй хүүхдийнх нь хөгжлийн талаар явуулах ярилцлага нь тухайн цэцэрлэгийн ажлын чанарын чухал үзүүлэлт. Ярилцлагыг хэрхэн үр дүнтэй явуулах 10 дүрэмтэй танилцана уу.

Сургуулийн өмнөх боловсролын чанар гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсрол чанартай байна гэдгийг та юу гэж үзэх вэ гэсэн асуултад хүн бүр өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ СӨБ-ын чанарыг хүүхэд болон түүний хөгжлийн онцлог бүхий эрэлт хэрэгцээнээс авч үзэж, дараах зүйлсийг хамруулан ойлгоно.

 

Ангиа яаж тохижуулах вэ?

Бага насныханд аюулгүй байдал, бас адал явдалтай, сонирхолтой орчин хэрэгтэй. Тэдэнд тусгай хэрэгцээ, сурах арга барил байдаг. Үүнийг эхнээс нь анхаарч үзэх шаардлагатай бөгөөд хүрээлэн буй орчин нь тэдэнд тус,  заримдаа бас саад болдог.

Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Хуудаснууд