Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

ЯПОН БОЛОВСРОЛЫН ХЭМЖҮҮРИЙН ХААНА НЬ БАЙНА ВЭ?       

Япон нь дэлхийн хамгийн хөгжингүй аж үйлдвэржсэн эдийн засгийн нэг гэдэг нь тодорхой билээ. Тус улс хамгийн дэвшилтэт технологийн тогтолцоог хөгжүүлэн хэрэглэх тал дээр дэлхийд манлайлагчдын тоонд багтана. Энэ нь Мейжийн шинэчлэлийн үед Япон улс өөртөө тавьсан зорилгын нэг юм. Шинэчлэгчид тэргүүний, бүх хүнийг хамарсан, хүчтэй меритократ боловсролын тогтолцоогүйгээр тэдгээр зорилгод хүрэхгүй гэдгийг шинэчлэлийн эхнээс л ойлгосон ажээ.

Япон нь самурай анги сургуульд багшилдаг Токугавагийн эриний тогтолцоог шууд өвлөж авснаар шинэ багш бэлдэж, чанарыг нь удаан хугацаанд сайжруулах шатыг алгассан байна. Мөн тус улс феодалын дэг журамд суурилсан сургууль зохион байгуулалтын тогтолцооноос аажим шилжих үйл явцыг тойрч, нийгмийн бүх ангийн хүүхдүүд элит боловсрол эзэмших боломжтой тогтолцоо руу шууд шилжжээ.

Япон мөн наад зах нь орчин үеийн аж үйлдвэрийн ажлын зохион байгуулалтын зарим аргыг, ялангуяа багш нар заалтаа сайжруулахын тулд нэг нэгэнтэйгээ багаар хэрхэн ажилладаг болон багшийн ажлын мэргэжлийн нормыг хэрэглэх талаар бусад үндэстнээс түрүүлсэн байна.

Нөгөө талаар Япон нь сургуульд эрх мэдэл шилжүүлэх тал дээр болгоомжтой хандаж байна. Бусад оронтой харьцуулахад тус улсын хувьд бие даасан, бүтээлч сурагчдыг бэлтгэдэг сургууль бий болгох нь хүндрэлтэй ажээ. Энэ нь хувь хүний санаачлагыг ихээр үнэлдэг соёл, хэн нэгний санааг хэрэгжүүлэхийн тулд эхлээд бүлгийн зөвшөөрөл эрдэг япон соёл хоорондын зөрчлийн тусгал юм. Япон улс өөрийн уламжлалт үнэт зүйлст нийцсэн, дээр нь өөрийн зорьж буй эдийн засаг, нийгмийн дэвшилд зохицсон тэр замыг олжээ.

Японы боловсролын тогтолцоонд бусад орны хувьд хүлээн авч боломгүй тусгай онцлогууд байж магадгүй боловч энэ нь маш нягт нямбай хяналт бүхий тогтолцоо юм. Тогтолцоо маш өндөр түвшний сургууль ба сурлагын амжилтаар улсдаа хувь нэмэр оруулж байна. Сурагчид нь суруульд явахдаа ихэнх улс орны сурагчдаас илүү баяр хөөр мэдэрдэг. Энэ тогтолцоо дэлхийд хамгийн сайн боловсорсон, хамгийн үр бүтээлч ажиллах хүчнийг бэлдэн гаргаж байна. Японд гэмт хэргийн гаралт гайхалтай доогуур бөгөөд нийгмийн дэг журам нь маш өндөр. Энэ оронд улс төрийн нарийн төвөгтэй асуудлыг хэлэлцэхэд иргэдийн оролцоо өндөр байдаг нь бусад газар тэр бүр ажиглагддаг зүйл биш юм. Японд эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролын хэрэгт оролцож, багш нартай гайхалтай хамтран ажиллана. Энэ бол дэлхийн хамгийн гайхалтай сургалтын хөтөлбөртэй орон. Хэдийгээр тогтолцоо тасралтгүй хувьссаар байгаа боловч Японы амжилтыг гүйцэхийг хүсч байгаа ямар ч улс орон тус тогтолцоог байгуулахад хэрэглэсэн аргыг анхааран авч үзэх ёстой гэдэг нь ойлгомжтой юм.       

- See more at: http://gashuun.mn/153#sthash.a0KG02U6.dpuf

Хуудаснууд