Гинжит гүүр, Сүүдрэвчтэй элсний хайрцаг

Бид цэцэрлэгийнхээ гадаах талбайд эцэг эхийнхээ тусламжтайгаар хүүхдэд сонирхолтой, тэдний хөдөлгөөнийг дэмжсэн олон тоглоом хийсэн. Тэдгээрээс аавуудын хийсэн, хүүхдүүдийн тоглох хамгийн дуртай хоёр тоглоомыг хэрхэн хийж, ашиглаж байгаагаа танилцуулъя.

           Гинжит гүүр

Бэлтгэх зүйл:

  1. Урт шургааг  мод - 4 ш
  2. Богино шургааг  мод -  8 ш
  3. Тулгуур шургааг мод - 2 ш
  4. Дүүжин мод - 15 ш
  5. Гинж - 30 ш

Хоёр тулгуур модондоо богино шургааг модыг холбоно.

Модыг суурилуулж гинжийг бэхэлж байгаа нь.

Бэлэн болсон тоглоомоо өнгө сонгон будна.

Урдаас нь харахад

Хажуунаас харахад

Хүүхэд тэнцвэрээ олж хадгалах, тэдний хөдөлгөөний эвсэл сайжрахад тустай.

 

Сүүдрэвчтэй элсний хайрцаг

Бэлтгэх зүйлс:

  1. 5-ын банз – 25 ш
  2. Труба – 6 метр
  3. Угольник төмөр – 10 ш
  4. Дээврийн төмөр – 5 м
  5. Нугас – 4 ш
  6. Будаг

 

“Элсний  хайрцаг” нь  элсээ хамгаалах боломжтой.

Өдрийн цагт элсний хамгаалалтаа 2 тийш нь онгойлгон суудал болгож ашиглана.

Суудал болгон ашиглаж, хүүхдүүдийн ая таатай байдлыг хангана.

 

Дорнод аймгийн 11 дүгээр цэцэрлэгийн арга зүйч  Д.Отгонбаяр