Есөн сарын нэгэн

Үг: Ж.Шажинбат             Ая: С.Гончигсумлаа

Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа

 

Номхон зээрдээ уналаа даа

Номтой цүнхээ үүрлээ дээ

Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад

Эрдэм сурахаар явлаа даа

 

Сайхан цагаан байшинтай

Гайхам олон хүүхэдтэй

Сургуульд ирээд багшаар угтуулж

Сурагч болох баяртай

 

Нийслэлийн 46 дугаар цэцэрлэгийн багш Г.Алтангэрэл

 
00:00