Намрын навчаар урлах
Багш нар хүүхдүүдтэйгээр өнгө алагласан намрын навч түүж, зурах, урлахад янз бүрээр ашиглаж болно. Энд зарим санааг харууллаа. Та бүхэн хүүхдүүдтэйгээ навчаар зурсан, урласан бүтээлээ ирүүлээрэй. Бид сайтдаа нийтлэх болно.
Багш нар хүүхдүүдтэйгээр өнгө алагласан намрын навч түүж, зурах, урлахад янз бүрээр ашиглаж болно. Энд зарим санааг харууллаа. Та бүхэн хүүхдүүдтэйгээ навчаар зурсан, урласан бүтээлээ ирүүлээрэй. Бид сайтдаа нийтлэх болно.
Гэрт, цэцэрлэгт хаа сайгүй элбэг олдох зүйл бол ОО-ийн цаасны гол. Түүгээр хүн, амьтан, дуран, машин, тавиур зэрэг янз бүрийн зүйлс урлан бүтээж болно. Зургийн хэрэгсэл болгон ашиглах ч боломжтой. Энэ нь бага насныхны бүтээлч байдал, хийж бүтээх оролдлого, дур сонирхол, гар сарвууны булчингийн хөгжилд тустай.
Өөрсдийн урласан тоглоом үнэ цэнэтэй бөгөөд урлаж бүтээх явцдаа хүүхэд тал бүрээр хөгжиж байдаг. Хүүхдүүд төрөл бүрийн хээтэй зузаан цаас ашиглан мөхөөлдөс урлаж, түүгээрээ олон хувилбараар тоглож болно. Мөхөөлдөс урлах амархан, үүнд их цаг хугацаа зарцуулахгүй.
Цаасан тавган дээр том цэгүүд үүсгэн цэцэг зурах нь багачуудад их амархан бөгөөд тэдний хараа-гарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад тустай. Үүнд цэг үүсгэгч өнгө өнгийн бүдүүн маркер, цаасан таваг хэрэглэгдэнэ. Хэрэв маркер байхгүй бол та дараах зурагт харуулсан аргыг хүүхдэдээ зөвлөөрэй.
Урин хавартай уралдан ирдэг хамгийн анхны яргуй хэмээх гоёмсог ягаан цэцэг хатсан өвсний дороос ялгаран харагдах болжээ. Манайхан яргуйг янз бүрийн өвчнийг анагаах увидастай гэлцдэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яргуй зурж, урласантай танилцана уу.