Дүрслэх урлаг

ОО-ийн цаасны голоор юу юу урлаж болох вэ?

Гэрт, цэцэрлэгт хаа сайгүй элбэг олдох зүйл бол ОО-ийн цаасны гол. Түүгээр хүн, амьтан, дуран, машин, тавиур зэрэг янз бүрийн зүйлс урлан бүтээж болно. Зургийн хэрэгсэл болгон ашиглах ч боломжтой. Энэ нь бага насныхны бүтээлч байдал, хийж бүтээх оролдлого, дур сонирхол, гар сарвууны булчингийн хөгжилд тустай.

Мөхөөлдөс урлаж, тоглоё

Өөрсдийн урласан тоглоом үнэ цэнэтэй бөгөөд урлаж бүтээх явцдаа хүүхэд тал бүрээр хөгжиж байдаг.  Хүүхдүүд төрөл бүрийн хээтэй зузаан цаас ашиглан мөхөөлдөс урлаж, түүгээрээ олон хувилбараар тоглож болно. Мөхөөлдөс урлах амархан, үүнд их цаг хугацаа зарцуулахгүй.

Цэгээр цэцэг зурах

Цаасан тавган дээр том цэгүүд үүсгэн цэцэг зурах нь багачуудад их амархан бөгөөд тэдний хараа-гарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад тустай. Үүнд цэг үүсгэгч өнгө өнгийн бүдүүн маркер, цаасан таваг хэрэглэгдэнэ. Хэрэв маркер байхгүй бол та дараах зурагт харуулсан аргыг хүүхдэдээ зөвлөөрэй.

Яргуй дэлгэрчээ, багш нар аа

Урин хавартай уралдан ирдэг хамгийн анхны яргуй хэмээх гоёмсог ягаан цэцэг хатсан өвсний дороос ялгаран харагдах болжээ. Манайхан яргуйг янз бүрийн өвчнийг анагаах увидастай гэлцдэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яргуй зурж, урласантай танилцана уу.

Бөмбөлөгөөр будах сонирхолтой аргууд

Та бяцхан зураачидтайгаа бөмбөлөг ашиглан будах дараах аргуудыг туршаад үзээрэй. Маш амархан сонирхолтой бүтээлүүд гарах болно. Найруулсан будганд бөмбөлөгөө дүрээд цаасан дээр бөмбөлөгийнхөө будагтай хэсгээр дарж дүрс үүсгэн эд зүйлс, амьтан, ургамал, чимэглэл зурна.

Хуудаснууд