Машин бүтээж тоглоцгооё

Манай ангийн хүүхдүүд бараг нийтээрээ хөвгүүд. Тэдний зарим нь “Ангидаа машинаар л тогломоор байна”, “Манай багш машинаар тоглуулдаггүй ш дээ” гэж аав ээждээ хэлсэн байгаа юм. Иймд би “Машин” сэдвээр хүүхдүүдтэйгээ ажилласан. Энэ сэдвийн хүрээнд хүүхдүүдтэйгээ хамтран хэрхэн машин бүтээснээ танилцуулъя. Хүүхдүүд хийсэн машиндаа сууж тоглох их дуртай.  

Зорилго

  1. Багштай хамтран машин зохион бүтээх
  2. Хийж бүтээсэн машинаараа тоглох
  3. Хүүхдүүд хийж бүтээсэн зүйлээ харж баярлах, баясах
  4. Суудлын машины тухай ойлголтоо бататгах

 

Хэрэглэгдэхүүн: Зузаан цаасан хайрцаг, хуулга, хайч, скоч

Аргачлал

 

Хүүхдүүд багштай хамтран машины урд тал, дээд тал, 2 хажуу талыг зурна.

 

 

 

Зурсан машинаа багштай хамтран хайчилна, багш зүсэлтийг хийнэ.

 

 

2 хажуу тал

 

 

 

Урд тал

 

Ар тал

 

Дээд тал (дээвэр)-ын хэсэг

 

Хүүхдүүд машиныхаа зүссэн хэсгүүдийг барьж, багш скоч болон цавуугаар наана.

 

Хүүхдүүд хийсэн машиндаа сууж тоглоцгооно. Хэдэн хүүхэд суусныг тоолно.

 

Машин ямар өнгийн гэрлээр замын хөдөлгөөнд оролцдог, хүүхдүүд машины аль (арын) суудалд суух ёстой гэх мэтээр ярилцана.

 

Багш хүүхдүүдтэй хамтарч машиныг хуулгаар өнгөлнө. Хүүхдүүд  хоорондоо ярилцаж, машины улсын дугаарыг өгнө.

 

Сэдвийн хүрээнд явагдсан бусад үйл ажиллагаанаас

 

Хэнтий аймгийн 2 дугаар цэцэрлэгийн багш Д.Оюунгэрэл