Бид сургалтын орчноо хүүхдүүдтэйгээ хамтран бүрдүүлдэг

     Манайх Увс аймгийн 5 дугаар цэцэрлэг. 2015 оны 1 дүгээр  сараас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхэлсэнтэй холбогдож, сургалтын төвүүдээ өөрчлөх шаардлагатай болсон. 

     Бид сургалтын орчноо өөрсдийн баримталж буй хүүхдийг хөгжүүлэх үзэл баримтлал, тухайн үед ажиллаж буй сэдэвтэйгээ уялдуудан хүүхдийн оролцоонд тулгуурлан бүрдүүлдэг.