Танграмын тухай үлгэр

Эрт урьд цагт дорнын нэгэн улсад хаан, үзэсгэлэнт хатны хамт амьдран суудаг байжээ. Хатан их сониуч, ховор нандин зүйлд дурладаг нэгэн гэнэ. Хаан ч хатандаа их хайртай тул хүссэн бүгдийг нь биелүүлдэг байжээ. Хатантан нэг өдөр алс тэртээх  улсад  байдаг ус шиг тунгалаг бүх зүйл нэвт харагддаг шил гэгч гайхалтай зүйлийн талаар сонсчээ.