Өргөө гэр

Монгол гэртэй танилцах явцад хүүхэд өнгө, хэлбэр дүрсийг ялгах, орон зайг баримжаалах, шинэ үгс мэдэж авах зэрэг олон үйл гүйцэтгэж болно. Хүүхдүүдтэйгээ гэрийн хэрэгслүүдийн талаар оньсого таалцан ярилцсан нь тэдэнд их сонирхолтой байлаа. Хүүхэд тооно, хана, унь, унины сагалдарга, тоононы чагтага, хананы үдээр гэх мэт олон шинэ үгтэй танилцаж утгыг нь мэдэж авсан.

 

 

 

Гозгор мээрэн

        Гогцоо гэзэгтэй

               \Унь\

 

 

 

 

 

 

  Онгорхой ноёнг

          Олон жадаар хатгана

                  \Тооно\

 

 

 

 

 

 

 

Дэлгэхэд дээврийн чинээ

        Хамхихад ханцуйн чинээ

                        \Хана\

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш О.Цэвэлмаа