Хөгжлийн бэрхшээлийн эрсдлийн үнэлгээ

Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна. Үүнд ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бага насны хүүхдийн судалгааны улсын институтын доктор Тони Майр (Toni Mayr. 2008)-ын энгийн бөгөөд практикт үр дүнгээ өгч буй нэгэн загварыг танилцуулъя.

Цэцэрлэгт хөгжлийн эрсдлийг эрт илрүүлэх шаталсан загвар

Загвараас харахад багш эрсдэлтэй байж болзошгүй хүүхдийн талаар эцэг эхтэй нь ярилцахаас өмнө хэд хэдэн үе шатаар нухацтай ажиглалт хийж, хамт ажиллагсадтайгаа зөвлөлдөн ярилцах шаардлагатай ажээ. 

 

Эх сурвалж:

 Toni Mayr. (2008). Stufenmodel. Frueh Erkennung. Staatsinstitut fuer Fruehpaedagogik. Muenchen

Нүүр зураг: http://mfwa.mn