Нялх хүүхэдтэй ээж аав нар аа, мэдлэгээ шалгаарай

Нялх хүүхэдтэй ээж аав нар аа,

мэдлэгээ шалгаарай

Хүүхэд бүр өөр өөрийн хөгжлийн хурдацтай. Зарим нь эрт эсвэл орой сууна, мөлхөнө, явж эхэлнэ. Гэхдээ Та дараах асуултад хариулснаар нялх хүүхэд дунджаар хэдий үеэс ямар зүйлийг чаддаг болохыг мэддэг болно.

1.    Хүүхэд анхны сардаа л тодорхой чадвараа харуулж эхэлдэг. Аль хариулт нь зөв вэ?

а) Эх хэлнийхээ авиаг бусад хэлнээс ялгаж сонсдог

б) Ярьж байгаа хүн рүү толгойгоо эргүүлдэг

в) Хөгжим тавихад сонсдог

2. Нялх хүүхэд унтаж байхдаа толгойгоо хажуу тийшээ харуулсан байдаг. Яагаад?

а) Амьсгалахад дөхөмтэй байдаг учраас

б) Булчин нь толгойгоо эгц барьж чаддаггүй учраас

в) Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэх үүднээс

3. Аль нь тохирох хариулт вэ? Нялх хүүхэд 3 сартай байхдаа...

а) Хоёр гараараа юм барьж авч тэмтэрнэ

б) Таньдаг, танихгүй хүнийг ялгана

в) Хоёр гараа гэдэснийхээ орчимд авч ирж нийлүүлнэ  

4. Хагас жилийн дараа хүүхэд...

а) Юмыг нэг гараас нөгөө гартаа шилжүүлж барина

б) Эрхий, долоовор хуруугаараа чимхэж барина

в) Хэсэг  хугацаанд ганцаараа эгцхэн сууна 

5. Ойндоо хүрч буй хүүхдэд энэ бол хэвийн зүйл

а) Арагшаагаа явж чадна

б) Ширээ, ор түшээд зогсоно

в) Нэг хөл дээрээ нэг секунд зогсоно

6.   Хэрэв хүүхэдтэйгээ дасгал сайн хийгээд байвал ...

а) Эрт зогсож, явж сурна

б) Зогсох, явж сурах нь удааширна

в) Хөдөлгөөний хөгжил нь түргэснэ 

 

7. Хүүхэд хөдөлгөөний чадварыг аль дарааллаар эзэмших вэ?

а) Дээрээсээ доошоо, өөрөөр хэлбэл толгойноосоо хөл рүү явах чиглэлээр

б) Доороосоо дээшээ, хөлөөс толгой руу явах чиглэлээр

в) Биеийнхээ төв хэсгээс, өөрөөр хэлбэл цээж, гэдэсний хэсгээс эхлээд гар хөл гэсэн дарааллаар

 

8. Хүүхэд хэдэн сартайдаа хөлд орох вэ?

а) 12 сартайдаа

б) 15 сартайдаа

в) 18 сартайдаа 

 

                9. Хүүхэд хэдэн сартайдаа  том хүний адилаар сайн харж чаддаг болох вэ?

а) 9 сартайдаа

б) 12 сартайдаа

в) 15 сартайдаа 

 

Та хэр зөв хариулснаа шалгаарай. Зөв хариултыг хаалтан дотор тэмдэглэлээ.

1 дүгээр асуулт: (а), 2 дугаар асуулт (б), 3 дугаар асуулт (в), 4 дүгээр асуулт (а), 5 дугаар асуулт (б), 6 дугаар асуулт (в), 7 дугаар асуулт (а), 8 дугаар асуулт (в), 9 дүгээр асуулт (б)

П.Жаргал