Манай хүүхдүүдийн хамгийн дуртай ажил

Манайх нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэг, Дамбадаржаад байрладаг. Цэцэрлэгийнхээ бэлтгэл бүлгийнхний хамгийн дуртай ажлыг танилцуулъя. Энэ бүлгийн ариун цэврийн өрөөнд нэг жижигхэн угаалгын машин бий. Түүгээр хүүхдүүд ээлжлэн ангийнхаа нэг удаа хэрэглэдэг гар нүүрийн алчууруудыг угаадаг. Тэд үүнийг хийхдээ маш дуртай. Үдээс хойш унтаж босоод жижүүрүүд ажилдаа орно. Хэдийд угаалга хийхээ яаран хүлээнэ. Эхний үед үүнийг хүүхдүүд багш, туслах багшийн тусламжтайгаар хийж байсан бол одоо өөрсдөө хийж дадсан.

Үүгээр хүүхдүүд эцэг эх, багш, туслах багшийн хөдөлмөрийг хүндэтгэх, цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах, бусдын төлөө хариуцлага хүлээхэд суралцах, түүнчлэн алчуураа мушгиж, дэлгэж, өлгөхөд гар, хурууны булчин нь хөгжих ач холбогдолтой. Угаалгын өрөөнд хүүхэд бүрийн алчуур өлгөх зай талбай шаардахгүй, мөн энэ нь гарын алчуураар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болж байна.

 

Угаалгын машин

 

Өдөрт гарыг бохирдох тохиолдол бүрт хүүхдүүд гараа угаана.

 

Гараа цэвэр алчуураар 1-2 минут тайван арчина.

 

Алчуураа “бохир” гэсэн сагсанд хийнэ.

 

Уугаалгын машинд “бохир” алчууруудыг хийж угаана.

 

Алчуурыг цэвэр усанд зайлна.

 

Хатаагчид хийж сэгсэрнэ.

 

Угаасан алчуураа нэг нэгээр нь салгаж, сайн сэгсэрч тэнийлгээд, хатаагч дээр тавьж хатаана.

Маргааш өглөө нь ирээд алчууруудаа “цэвэр” алчуурын сагсанд хийж, дахин хэрэглэхэд бэлэн болгоно.

Багш, туслах багшид өгөх санамж:

  1. Хүүхдэд аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар танилцуулж ойлгуулсан байна.
  2. Угаах, хатаагчид хийж сэгсрэхэд аюулгүй ажиллагаанд хяналт тавина.
  3. Нэг удаа 3 хүүхэд ажиллавал илүү тохиромжтой.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 36 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Хэрлэн