Амрах төвөө шинэчиллээ

Хүүхдийн тоглох, амрах хамгийн дуртай орчин бол манай ангийн “Амрах төв”. Анх хүүхдүүд маань хөнжил, гудсаа давхарлаж хураагаад Амрах төв болгон ашигладаг байсан. Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж буйдан болгон ашигладаг болсноор Амрах төв маань илүү тав тухтай боллоо.   

 Амрах төвийн өмнөх байдал.

 

Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж байхаар зузаан зөөлөн даавуугаар уут эсгэлээ. Эцэг эхийн дэмжлэгтэйгээр уутаа хийж, дээр нь хүүхэд бүрийн таних тэмдгийг оёсон.

 

Бэлэн болсон уутандаа хүүхэд бүр гудас, хөнжлөө эмх цэгцтэй эвхэж хийж, уяаг нь уяж зангидаж, тайлж сурч байгаа. Мөн бие биедээ анхаарал тавьж, тусалдаг.

 

Ялангуяа охидууд энд тоглох бүр ч дуртай.

 

Багш С.Юмчмаа, туслах багш А.Урангоо