Багш нартаа итгээрэй!

Манай багш, туслах багш нар биднийг байсан, байгаагүй хариуцсан ажлаа санаачилгатай, хариуцлагатайгаар гүйцэтгэдэг. Энэ нь цэцэрлэгийн удирдлагаас тэдэнд итгэл өгч, бие даан ажиллах боломж олгодогийн үр дүн юм. Бид (эрхлэгч, арга зүйч) 2016 оны 3-4 дүгээр сард 20 гаруй хоног үндэсний сургагч багшаар аймгууд болон дүүрэгт ажиллан, цэцэрлэгээрээ орох завгүй байлаа. Энэ хооронд манай туслах багш нар хичнээн их сэтгэл, зүтгэл гарган, бүтээлчээр ажилласныг хараад бахархах, хайрлах сэтгэл төрсөн.

Тэд том цаасан хайрцаг ашиглан тоглоомын иж бүрэн өрөө байгуулъя гэсэн санаачилга гаргасан байгаа юм. Энэ нь манай цэцэрлэгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалын гол  эрхэмлэх зүйл болсон хүүхдүүд, багш ажилтан, эцэг эхчүүд урлан бүтээх явцдаа өөрийгөө хөгжүүлж, нээж, бодол санаагаа бүтээлээр дамжуулан илэрхийлнэ гэсэн агуулгатай холбоотой.

Туслах багш нар маань ая тухтай, тоглох үйлийг дэмжсэн, хүүхэд бүр эрэл хайгуул хийж, бүх талаар хөгжих боломжтой сургалтын орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцана уу.

Хэрэглэгдэхүүн:

Том цаасан хайрцгууд, өнгийн хуулга, цавуу, хайч

Хүүхдийн бие махбод, сэтгэл хөдлөл, зан чанар, харилцаа, сэтгэн бодох болон сурах арга барилын хөгжилд нөлөөлөхүйц орчин.

 

 Зургийн самбар, шатар, даам, сүүдрэвч

 

Хүүхдийн сонирхолыг татахуйц, хүртээмжтэй, сонголт хийх боломжтой, хөдөлгөөний хэрэгцээг хангасан, олон талын туршлага хуримтлуулахуйц, хангалттай орон зайтай “Төөрдөг ордон” нэртэй тоглоомын төв.

 

Хүнсний дэлгүүр

 

“Миний гэр бүлийн хайртай өргөө” нэртэй том тоглоомын төв. Гадна орчин бүхий 3 өрөөтэй өргөө (зочны, гал тогооны, тоглоомын), айл гэрт байх бүх тавилга, хэрэгслийг мөн хайрцгаар хийсэн.

 

Иж бүрэн “Монгол гэр”, доторх тавилга, хэрэгслүүдтэйгээ

 

Хөвгүүдийн тоглох дуртай хэсэг

 

Баянзүрх дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн 33 арга зүйч, “Олонлог “ бүсийн 6 цэцэрлэгийн 60 гаруй багш, туслах багш нар, манай цэцэрлэгийн 7 бүлгийн 360 гаруй эцэг эх болон Баян-Өлгий аймгийн 18 багш энэхүү тоглоомын өрөөг үзэж, талархал илэрхийлсэн.

Туслах багш нартаа баярлалаа.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  Б.Гэрэлцэцэг, арга зүйч Х.Саруул