Ээж аав нарт

Хүүхдийг хар цай, шар сүүний ваннд оруулах

Бага насны зарим хүүхдэд хөлрөх, толгой нь халах зэрэг рахитын шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд хүүхдийг долоо хоногт 1 удаа хар цайны ваннд оруулах нь ач тустай. Хар цайны ваннд орсноор хүүхдийн  цусан хангамж сайжирч, хөл гар дулаацна, бат бөх тайван нойрсож, ядаргаа тайлагдана.

Картонон байшин хийх

Тоглоомон байшин бүтээж, ашиглах нь хүүхдэд сонирхолтойн дээр тэдэнд хамтдаа хийж бүтээх, бүтээлчээр ажиллах боломж олгох, баяр хөөр, эргэн санах сайхан дурсамж үлдээх ач холбогдолтой.  Та тоглоомон байшингийн санаануудыг хайж байхдаа практик талаас харж, хүүхдээсээ юунд зориулсан, ямар байшин хийхийг хүсч байгааг нь асуугаарай.

Хэрвээ таны хүүхэд ярихгүй байвал яах вэ?

Эцэг эхчүүд бид нялх балчир үрсээ анхныхаа үгийг хэлэхийг нь тэсэн ядан хүлээдэг. Гэтэл 1 нас, 2 нас, тэр бүү хэл 3 нас хүрээд бараг ярихгүй, цөөн хэдхэн үгтэй хүүхэд олноор тааралдах боллоо. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн сэтгэлийг хөндөхгүй байхын аргагүй ээ.

Монголын уламжлалт хэмжүүр

Энэхүү материалыг ээж аав, багш нарынхаа мэдлэгийн санд зориуллаа. Гэхдээ монголын уламжлалт хэмжүүрээс зарим энгийнийг нь бага насны хүүхэдтэй ажиллахдаа ашиглаж болох юм. Жишээлбэл, уртын хэмжүүрээс 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, 4 хуруу, төө, алд, алхам, шингэний хэмжүүрээс шанага, аяга, халбага г.м

Малын соёл (Тэмээ)

Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай ард түмэн билээ. Хүүхэд, залуучууд нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болмуй.

Бүүвэйн дуу

Нялх хүүхдээ эх хүн тайтгаруулж, нойрсуулахын учир дуулах дууг бүүвэйн дуу гэнэ. Бүүвэйн дууны аялгуу намуухан, утга санаа төгөлдөр яруу, эх хүний элбэрэл хайр шингэсэн байдаг. Аль ч улс орон, үндэстэн ястны эхчүүд бүүвэйн дуугаа дуулж, балчир үрээ энхрийлэн тайтгаруулахдаа хүний ертөнцийн утга уянга, гоо сайхныг үр хүүхдэдээ анх мэдрүүлж, таниулдаг билээ.

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

 

Хуудаснууд