Ээж аав нарт

Ковид-19: Хөл хориог үр дүнтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хөл хорио тогтоох нь ажил төрлөө хийж чадахгүй байх, орлого хомсдох зэрэг сөрөг талтай ч нөгөө талаас цаг завгүй ажилтай олон хүнд сайн боломжуудыг олгож байна. Энэ үеийг үр дүнтэй өнгөрөөж болох зарим зөвлөмжийг хүргэе.

Боргоцойн чимэглэл

Та хүүхдүүдтэйгээ хамтран боргоцойгоор маш олон, гоё чимэглэл хийж болно. Энэ нь хямд төсөр, хийхэд амархан байхын дээр танай гэр бүлд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тустай. Одоогоор танайд цуглуулсан боргоцой байхгүй бол боргоцой цуглуулж байгаад дараа жил энэхүү чимэглэлүүдийг хийгээд үзээрэй.

Корона вирус

Монгол дахь Хүхдийг ивээх сангаас цар тахлын эцэг эх, хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах санаачилга гаргаж зөвлөмж, холбогдох контентүүд бүтээж байгаа ажээ. Зохиолч Manuela Molina Cruz-ийн  бага насныханд зориулсан “Корона вирус” номыг Та хүүхэдтэйгээ ажиллахдаа ашиглаж, хамтдаа ярилцаарай.

Цагаан сарын тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Өөрөө бэлтгэх ханиадны сироп: Бидний жор

Өвлийн улиралд ханиад тусахгүй өнгөрөх хүн ховор. Тэр даруйд нь эмчид хандан үнэтэй эм авахын оронд хүндрэл багатай үед өөрөө ханиадны сироп бэлтгэн хэрэглэх боломж бий. Өөрсдийн хэрэглэдэг ханиадны сироп (эм)-ын жор, бэлтгэх аргыг танилцуулъя.

Бага насныхан хэрхэн суралцдаг вэ?

Эцэг эх хүүхдээ дэмжин идэвхжүүлж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлснээр суралцах үйлийн амжилтыг ахиулах боломжтой. Амжилттай сайн суралцахыг хүүхэд юу мэддэг, чаддаг болсон бэ гэдгээс илүүтэй тухайн хүүхдийн зан үйлд ямар эерэг өөрчлөлт гарав гэдгээр авч үзэх нь чухал.

Корона вирусаас сэргийлэх 10 зөвлөгөө

Ханиад томуу болон дэлхий нийтийг түгшээж буй Covid-19-ээс сэргийлэхэд энэхүү зөвлөгөө Танд болон таны үр хүүхдэд тустай байх болно. Та эдгээрийг туршиж үзэхийн зэрэгцээ хүүхдүүддээ хэвшүүлэхийг хичээгээрэй.

Гадаа тоглох зугаатай тоглоомууд

Халуун дулааны улиралд гадаа тоглох нь хүүхэд эрүүлжиж чийрэгжихэд нэн тустай. Тэд гадаа чөлөөтэй гүйж харайж, тоглож наадаснаар булчин шөрмөс нь чангарч, хөдөлгөөнөө зохицуулах чадвар нь сайжрахаас гадна зугаатай хөгжилтэй байж, бусадтай зохицон харилцах, бүтээлчээр хамтарч ажиллахад суралцана.

Гэртээ бэлтгэж болох гар ариутгагч

Танд болон танай гэр бүлд хэрэг болох гэрийн нөхцөлд байгалийн материалаар гар ариутгагч хийх зарим аргыг хүргэе. Та гар ариутгагчийг хэрэглэхдээ хуурай гар дээрээ ариутгалын бодисоо  хийгээд гарынхаа бүхий л арьсанд тарааж сайтар үрж хатаана. Дараа нь усаар зайлахгүй.

Хүүд минь ердөө халуун үнсэлт л хэрэгтэй байсан

Хэдэн хоногийн өмнө би хүүгээ нагац эгчээр цэцэрлэгт нь хүргүүлэх гэтэл ээжээрээ  хүргүүлнэ гээд учиргүй их цухиран уйлсан. Би хүүгээ ганц удаа хүргүүлчихэд чинь яасан маягтай юм, маяглалгүй хүргүүл гэж зэмлэлээ. Хүү маань ээжтэй явна гэж уйлсаар л...

Хуудаснууд