Бүүвэйн дуу (2)
Бүүвэйн дуугаар бүүвэйлэхэд хүүхэд цочиж айдаггүй, тайван унтдаг гэж хөгшчүүл ярьдаг. Эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай “Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн, сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” хэмээсэн нь бодууштай.