Мэргэжлийн хүмүүс

Хэдэн дүрс байна вэ?

Ямар нэг эд зүйлс, дүрсийг тоолоод, цифрээр тэмдэглэх нь багачуудын хувьд амаргүй, нэлээд хийсвэрлэл шаардах боловч энгийн, тоглоомын аргыг ашиглавал тэд төдөлгүй цифрүүдийн учрыг олж, тогтоох болно. Энд хүүхдийг цифртэй танилцуулах зарим аргыг зургаар харууллаа.

Хувцасны дэлгүүр

“Хувцасны дэлгүүр” сэдэвт тоглоомоор тоглоход  хүүхэд бусадтай санаа бодлоо хуваалцах, харилцах, тоо тооллын анхны мэдэгдэхүүн эзэмших, гар, хурууных нь хөдөлгөөн, эв дүй сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой. 

Савхыг сургалтын чиглэл бүрээр ашиглах нь

Хүүхэд бүрт хүртээмжтэй, сонирхолтой сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн оновчтой, олон хувилбараар ашиглах нь тэд аливаа зүйлийн мөн чанар, учир шалтгаан, уялдаа холбоог таньж мэдэх болон шинэ зүйлийг сэдэж хийх, зохион бүтээх сэдэл, тэмүүлэлтэй болоход тустай.

Машин бүтээж тоглоцгооё

Манай ангийн хүүхдүүд бараг нийтээрээ хөвгүүд. Тэдний зарим нь “Ангидаа машинаар л тогломоор байна”, “Манай багш машинаар тоглуулдаггүй ш дээ” гэж аав ээждээ хэлсэн байгаа юм. Иймд би “Машин” сэдвээр хүүхдүүдтэйгээ ажилласан. Энэ сэдвийн хүрээнд хүүхдүүдтэйгээ хамтран хэрхэн машин бүтээснээ танилцуулъя.

Хүүхдүүд тоглоомоо “3D ойдог баримал”-аар урласан нь

Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа- зөвлөмж

Цэцэрлэгийн багш нарын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн үр өгөөжийг сайжруулах, бие биеэс суралцах, СӨБ-ын салбарт ажиллаж буй нийт хүмүүс хамтдаа суралцах, хөгжих боломжийг олгосон “Сайн үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн

Хуудаснууд