Хүүхдийн цэцэрлэгүүдэд шинэчлэлт хийх цаг болсон
Сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгт хүүхэд хүүхдээрээ байж, аливаа шаардлага, дарамтаас ангид, хамгийн гол нь хүнлэг зөв хүн болж төлөвших нь чухал. Үүнээс гадна, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, орчин, эргэн тойронд буй хүмүүсийн харилцаа хүүхдийн хүмүүжил хүн болох үйл явцад хамгийн их нөлөө үзүүлдэг.