Дутуу буултыг олоод нөхөөрэй

Нас:  4-5 насныхан 

Зорилго: 
-    Малын шагайны 4 талын буултыг ялган таних, нэрлэх, оноох
-    Өнгийг ялган таньж нэрлэх

Хэрэглэгдэхүүн: 
Улаан, шар, ногоон, цэнхэр өнгөөр будсан шагайнуудыг  сагсанд хийж тавина.
 4 бэрхийн  буулттай зурагт карт

Аргачлал: 
Хүүхэд картнаас  аль нэгийг сонгон авч, ажиглан  4 бэрхийн буултаас аль нь дутуу байгааг олно.
Карт дээрх шагайны зурагтай ижил өнгийн шагайг авч, хоосон зайд байрлуулна. 

 

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Олддогүй 

pdf: 
http://buuvei.mn/sites/default/files/4_berhiin_buult.pdf