“Аравт“ тоглоом

Нас: 5 нас

Зорилго: 

  • 10 хүртэл бодит юмсыг оноож тоолно. 
  • Шагайг  10, 10-аар сүвлэнэ.  

 

Хэрэглэгдэхүүн: 

  • Олон шагай
  • Олбог
  • Сүвлэх хэрэгсэл  /сур, үдээс гэх мэт/

 

Аргачлал: 
Шагайнуудаа хүүхдүүдийн дунд олбог дээр байрлуулна. Хүүхдүүд (3-5 хүүхэд) олбогоо тойрч сууна. Багшийн “Эхлээрэй” гэсэн дохиогоор хүүхэд бүр шагайг арав арваар тоолж сүвлэнэ. Зөв тоолсон эсэхээ дор бүрнээ шалгана.  Багш “Цаг боллоо” гэхэд хүүхдүүд шагай сүвлэхээ зогсооно. Хамгийн олон аравт шагайтай хүүхэд түрүүлнэ. 
Сүвлэсэн шагайгаа  нийлүүлж  тавиад,  бүгдээрээ хэдэн аравт шагай сүвлэснийг тоолно.  

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Ю.Баянжаргал

pdf: 
https://buuvei.mn/sites/default/files/aravt.pdf