Хонин сүрэг

Хонин сүрэг

Нас: 4 – 5 насныхан

Зорилго: 

  • Ноосыг угааж цэвэрлэх
  • Ноосны шинж чанарыг мэдэх
  • Ноос ашиглан бүтээл хийх

Хэрэглэгдэхүүн: Хонины ноос,  бэлтгэсэн хонины зураг, түмпэн, ус, саван , жин, цавуу

Аргачлал: 4-5 хүүхэд нэг баг болно. Саванд бүлээн ус хийж ноосоо савангаар сайтар савандаж угаана. Угаасан ноосоо цэвэр усаар зайлна. Дараа нь ноосоо мушгиж, сэвсийлгэж хатаана. Хатсаны дараа ноосыг гараараа барьж үзэж, ширхэгээр нь салгаж, үлээж хийсгэж үзнэ. Жинлүүр дээр угаасан нойтон ноос, хуурай ноосыг  жинлэж,  харьцуулан аль нь хүнд, аль нь хөнгөн байгааг тогтооно. Ноосоор ямар ямар бүтээгдэхүүн хийдэг талаар хамтран  ярилцана. Хонины зурагтай цаасан дээр цавуугаа түрхэн ноосоо шигтгэн нааж, хонин сүрэг урлана.

 

Ноос угаах үйл ажиллагаа

 

 

 

Угаасан нойтон ноос болон хуурай ноосыг жинлэж, харьцуулалт хийж, хүүхдүүд яагаад нойтон ноос хүнд байгааг тайлбарлалаа.

 

 

Угаасан ноосоо хатаагаад, загвар зураг  дээр шигтгэн нааж, хонин сүрэг урлалаа.

 

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш  Д.Солонго

pdf: 
http://buuvei.mn/sites/default/files/honin_sureg_Dornod_Solongoo.pdf