Гялгар уутаар хувцас хийх

Нас: 4-5 насныхан

Зорилго: Хүүхэд хэрэгцээнээс гарсан гялгар уут ашиглан төрөл бүрийн хувцас хийх

Бэлтгэсэн: Нийслэлийн СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн багш У.Эрдэнэчимэг

Хэрэглэгдэх зүйлс: доорхи зурагт үзүүлэв

1р алхам: Эхлээд хийх гэж буй хувцасныхаа загварыг уутан дээрээ зурна.

2р алхам: Зурсан хувцсаа хайчилж авна. 

3р алхам: Ингээд хайчилсан хувцас бэлэн боллоо. Одоо бүгдээрээ чимэглэцгээе.

4р алхам:  Өнгийн цаасан дээр өнгө өнгийн цэцэг зурж, хайчилж чимэглэж болно. Мөн бэлэн дүрс, цэцгийг хайчилж аваад чимэглэл хийж болно.

 5р алхам: Хайчилсан цэцгээ  хувцсан дээрээ наана.   

 

Ингээд  уутаар хийсэн хувцас бэлэн боллоо. Уутаар олон янзын гоёлын даашинз болон малгай, цамц зэргийг хийж болно.                                                                                     

 

pdf: 
http://buuvei.mn/sites/default/files/gyalgar_uutaar_huvtsas.pdf