Мэргэжлийн хүмүүс

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа- зөвлөмж

Цэцэрлэгийн багш нарын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн үр өгөөжийг сайжруулах, бие биеэс суралцах, СӨБ-ын салбарт ажиллаж буй нийт хүмүүс хамтдаа суралцах, хөгжих боломжийг олгосон “Сайн үйл ажиллагаа”-ны зөвлөгөөн

Цэцэрлэгт тогтмол явагддаг үйл ажиллагааны төлөвлөлт

Олон багш цэцэрлэгт бичиг цаасны ажил их байна гэж гомдоллодог. Иймд багшийн хөтлөх бичиг цаасыг ажлын чанарыг нь бууруулахгүйгээр хэрхэн багасгах вэ? Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн нэгэн туршлагатай танилцана уу.

Өргөө гэр

Монгол гэртэй танилцах явцад хүүхэд өнгө, хэлбэр дүрсийг ялгах, орон зайг баримжаалах, шинэ үгс мэдэж авах зэрэг олон үйл гүйцэтгэж болно. Хүүхдүүдтэйгээ гэрийн хэрэгслүүдийн талаар оньсого таалцан ярилцсан нь тэдэнд их сонирхолтой байлаа. Хүүхэд тооно, хана, унь, унины сагалдарга, тоононы чагтага, хананы үдээр гэх мэт олон шинэ үгтэй танилцаж утгыг нь мэдэж авсан.

Савхыг сургалтын чиглэл бүрээр ашиглах нь

Хүүхэд бүрт хүртээмжтэй, сонирхолтой сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн оновчтой, олон хувилбараар ашиглах нь тэд аливаа зүйлийн мөн чанар, учир шалтгаан, уялдаа холбоог таньж мэдэх болон шинэ зүйлийг сэдэж хийх, зохион бүтээх сэдэл, тэмүүлэлтэй болоход тустай.

Бөглөөгөөр наадъя

Зорилго:

Дугуй дүрсийг таних, бүтээх, өнгө ялгах, бүтээлчээр ажиллах

Хэрэглэгдэхүүн:  Ундааны савны өнгө өнгийн бөглөө, амьтан ба эд зүйлсийн зураг

Аргачлал:

1.    Хүүхэд зурагнаас  алийг нь хийхээ сонгож, хэрэглэх баримлын шавраа базаж зөөллөнө.

 2.   Зөөллөсөн баримлаа зориулалтын суурин дээр тавиад, гарын алгаар өнхрүүлж сунгана.

 

“Эрвээхий” сэдвийн боловсруулалт

Сэдвийн зорилго

  1. Эрвээхийг гадаад онцлогоор нь ялгах, хоол тэжээл, үржил, хөгжил, улиралд хэрхэн зохицон амьдардгийг мэдэх
  2. “Эрвээхий” болж, гүйх, харайх, үсрэх зэрэг төрөл бүрийн хөдөлгөөн хийх, хөдөлгөөнөө орон зайд зохицуулан гүйцэтгэх
Хүүхдэд янз бүрээр тоглох, судалж шинжлэх боломж олгох зорилгоор энгийн нэг удаагын цаасан таваг ашиглан хөгжилтэй дүрс бүхий хүүхдийн баг хийн тоголцгооё . (Бэлтгэсэн: Н.Өлзий)

Цаасан тавгаар баг хийх

Хүүхэд дүрслэн бүтээх, дүрд хувиран тоглоход зориулан энгийн нэг удаагийн цаасан тавгаар хөгжилтэй дүрс бүхий хүүхдийн баг хийх аргачлалыг танилцуулъя. (Бэлтгэсэн: Н.Өлзий)

Хэрэглэх зүйлс: цаасан таваг, эсгий бал, хайч, цоологч, нарийхан уяа

Хуудаснууд